Өмгөөлөгч С.Ганчимэг эрүүгийн хэрэгт татагдах магадлалтай

2010/08/10
Share |
Хүмүүс:
Өмгөөлөгч С.Ганчимэг эрүүгийн хэрэгт татагдах магадлалтай

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбаттай холбоотой шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Төрийн албан хаагчийг хүчингийн хэрэгт буруутган олон нийтэд зарлаж шүүхэд өгсөн С.Ганчимэгийн талаар сайн муу мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарах болсон.

Түүний нэг нь өмгөөлөгч С.Ганчимэгийн өмгөөлөл хийх эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооноос гурван сарын хугацаатайгаар түдгэл зүүлсэн гэх мэдээлэл юм. Энэ талаар С.Ганчимэгээс тодруулахад, “Сахилгын хорооноос намайг өнөөдрийн байдлаар дуудсан юм алга.

Тийм зүйл болохгүй гэж бодож байна. Энэ бол Э.Амарбатын хийж байгаа явуулгын нэг яах аргагүй мөн” гэв. Харин Монголын өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооны нарийн бичгийн дарга Н.Батболдоос тодруулахад, “С.Ганчимэгийг Ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээгүй.

Гадуур худал цуурхал тарсан байна лээ. Гэхдээ түүний нэр дээр хэд хэдэн гомдол ирснийг шалгаж байгаа. Шалгаж дуусаад хурлаар авч хэлэлцэх шаардлагатай бол бид албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.

Сүхбаатар дүүр гийн шүүх танхимд өнөөдөр болохоор товлогдсон шүүх хурлаар С.Ганчимэгийн мэдэгдэл нь нотлогдохгүй бол хүний нэр төрд халдаж, хүнд хэрэгт гүтгэсэн хэргээр эрүүгийн хэрэгт татагдах магадлалтай юм.

Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
financial advisor Glasgow ”Thanks for posting! I really enjoyed the report. I�ve already bookmark this article.”
IP:184.75.217.240  2015-10-30 03:54:29
financial advisor Glasgow ”Can I use part of your post in my website if I link you back?”
IP:184.75.217.240  2015-10-30 03:59:01
financial advisor Glasgow ”I have been examinating out a few of your posts and i must say pretty clever stuff. I will surely bookmark your website”
IP:184.75.217.240  2015-10-30 03:59:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.