Хүмүүс: Анхням | |
Эхээс төрсөн биеэрээ олны танил болсон эротик жүжигчин Анхнямын талаар байс гээд л нэг “нүсэр” сенсаци дэгддэг. Оюутан ахуй цагаасаа л жүжигчин Бямбацогт, гитарчин Өлзий-Орших, нийтийн дууч Банзрагч гээд нэлээд хэдэн хархүүтэй нэр холбогдож явсан түүнийг дахин нэг удаа дурласан тухай “шар, бор” хэвлэлүүдээр шуурч эхэллээ. Угтаа бол учир ургуулж явсан гэх эдгээр эрхмүүдийн аль нь ч “Анхнямын вкус” биш баймаар. Төлөв даруу, ихэмсэг эрхэмсэг энэ бүсгүйн шинэ амраг бас л содон сонголт. Өөрөөс нь 15 насаар ах, өмнө нь хоёр ч амьдрал зохиож явсан дасгалжуулагч эрхэм байдаг аж. Дашрамд дуулгахад түүний шинэ найз залуугийн анхны эхнэр олимпийн хошой хүрэл медальт, Герман улсын тамирчин Мөнхбаяр гэсэн шүү.