Бэкхэм, Викториа нар ам муруйжээ

2010/08/12
Share |
Хүмүүс: Beckam David |  Beckam Victoria  | 
Бэкхэм, Викториа нар ам муруйжээ

АНУ-ын "Лос Анжелос Галакси" клубийн хагас хамгаалагч, алдар Давид Бекхэм Викториа нар үл ойлголцсоны улмаас ам муруйсан гэнэ. Чухам тэд юунаас болж үл ойлголцсон нь бүрхэг байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Бекхэм Холливудын алдартай найзуудтайгаа уулзах гэтэл Викториа түүнийг хориглосон аж. Гэтэл Бекхэм түүнийг үл ойшоож, хүрмээ аваад, "Ренж Ровер" автомашинаа хөлөглөн гарсан гэнэ.

Уг нь тэд бусад алдартай гэр бүлийг бодвол бат бэх гэгддэг. Хосууд хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард муудалцаж байсан юм. Тухайн үед Бекхэм гэр бүлийнхэнтэйгээ Италийн Милан хотод байв. Гэтэл нэгэн өдөр Викториа гурван хүүхдээ аваад Лос Анжелосыг зорьжээ. Учир нь Викториад Милан хот таалагдаагүй гэнэ.

Тэднийг хөндийрөх болсонд Английн хатан хаан II Элизабетын санаа нь зовинож, хосуудыг тусгайчлан хүлээн авч уулзсан гэдэг.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.