Хүмүүс: Г Батхүү | |
УИХ-ын дэд дарга Г.Батхүү 30 гаруй нохойтой гэнэ. Тэдгээр нохойноос монгол банхар, овчярк үйлдвэрийн хоёр нохойгоо дэргэдээ байлгаж, гэрээ харуулдаг. Харин бусад ноход нь түүний өмнөөс нүд, чих нь болдог байна. Түүний эзэмшлийн гэх газар бүрт үнэнн анд нь бий.
Эрхэм түшээ нохдынхоо хоолонд жилд 800 мянган төгрөг зарцуулдаг гэх яриа байдаг. Энэ талаар түүнээс лавлахад “Үгүй дээ. Нохой л хойно хоолны үлдэгдэл л иддэг. Гэрт маань байдаг хоёр нохой ч адил. Орой, өглөөний хоолны үлдэгдэл л иддэг шүү дээ.
Магадгүй 30 гаруй нохой маань нэг дор байсан бол тэр хэмжээний зардал гарч болох л юм. Газар сайгүй байгаа болохоор хоолонд нь хөрөнгө гаргах шаардлага байдаггүй” гөв.
Л.Нинжсэмжид “Нийгмийн толь”