Жавхлан л хэлсэн болохоос...

2010/08/13
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Жавхлан л хэлсэн болохоос...

Жүжигчин Хүрлээгийн гаргасан "... яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг..." гэсэн олон үгтэй нэг уймраа дүр бий. Яг түүн шиг гавъяат Жавхлангийн үгийг сонсохоор байж болох ч юм шиг, байж боломгүй ч юм шиг эргэлзээ төрөөд байдаг болж. Тэрээр "Нүүрээ будаж өлөн цагаан хорхой шиг болсон залуус хоцрогдсон. Монголоороо байхын тулд Монгол дээл хувцсаа өмсөх ёстой" хэмээн тунхаглаад байгаа.

Энэ үзэл бодолтой нь зуун хувь санаа нийлнэ гэдэг хэнд ч хүнд асуудал. Энэ мэт төвөгтэй асуудлыг дэвшүүлэн "Сумтай" хэмээн зарим нэгэнд гоочлуулаад байгаа ч Жавхлан л хэлсэн болохоос... гэмээр үг түүний амнаас бас унах аж. Наадмын дараа намар гэдэг ч найр наадмын улирал жинхэнэ утгаараа эхэлдэг энэ үед Монголчууд тэр дундаа Хөвсгөлчүүд шадар ван Чингүнжавын 300 жилийн ойг нүсэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Харин энэ их баяр наадмын тухайд гавъяат маань нэгэн ӨТ-ээр "Монголоо Монголоор нь авч үлдэх гэсэн зоригт хүнийхээ хөшөөг 81 зоосоор гүйлгэж хөнөөгсөдөөр цутгуулж бас тэдний хийсэн хувцсыг өмсөн тэмдэглэж байгаа нь наадам биш харин ч доромжлол" гэсэн нь олон хүнд юм бодогдуулсан гэнэ.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.