Хүмүүс: Quiza | |
Уран бүтээлийн оргил үеэ хилийн чанадад үлдээгээд ирсэн реппер Quiza-гийн хувьд олонд танигдах оновчтой арга бол ард түмний яруу найрагчийг “доош нь хийх” байсан. Цөөхөн хүн түүнийг өмнө нь Люминод байсан залуу хэмээн “чүй май” таньж байсан бол үлдсэн бүх хүмүүс түүнийг авцалдаагүй мөчөөрхөлөөр нь анх харж байлаа. Одоо бол дуучин залууд маань “од” болохын тулд олны дургүй хүргэх шаардлага байхгүй болсон. Харин Quiza мартагдахгүйн байхын тулд урлагийн нөхдөө "байхгүй болгох" бас нэгэн менежмент хэрэглэж эхлэв бололтой. Ямартай ч ноён Quizaгийн "Люмино хамтлаг ийм олон жил дуулчихаад яагаад тийм чадваргүй байдаг юм бол" гэх үг эзэндээ хүрч, сонингоор нэхсэн хэрүүл нь амжилттай үргэлжилж эхлэв. МС эрхэм хэвлэлээр дамжуулан, фэнүүддээ хандаж Ноён Quiza-гийн зохиосон дууг хөлийнхөө чигчий хуруугаар ч бичиж дөнгөх авъяаслаг нэгэн гэдгээ албан ёсоор зарласан байна шүү.