Хүүхдийн олимпоос манай улсын тамирчин алтан медаль хүртлээ

2010/08/14
Share |
Хүмүүс:
Хүүхдийн олимпоос манай улсын тамирчин алтан медаль хүртлээ

Олон улсын олимпийн хорооноос Сингапурт анх удаа зохион байгуулж буй хүүхдийн спортын анхдугаар олимпоос манай тамирчин Б.Батцэцэг алтан медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж эхний тойрогтоо Шинэ Зеландын тамирчин Таяла Фортег 3:0-ээр хожсон бол дараагийн тойрогт Гуамын Амината Соуарег цэвэр ялжээ.

Аваргын төлөө Нигерийн тамирчинтай барилдан 3:1-ээр ялж, А хэсгээс нэгээр гарч Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө барилдсан юм.

Н.Өнөтэгш

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.