"Даяар Монгол" хөдөлгөөний нэрээр дээрэм хийсэн бүлэглэлийг илрүүлжээ

2010/08/14
Share |
Хүмүүс:

Дорнод аймагт “Даяар Монгол” хөдөлгөөний залуус хятад иргэдийг дээрэмдсэн талаар эх сурвалж мэдээлж буй юм.  Тодруулбал, энэ сарын 8-нд Лан Бин нарын зургаан хятад иргэнийг “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд гэх таван залуу Чойбалсан сумын нутаг Энгэр шанд гэдэг газарт саатуулан 2800 юань, 50 мянган  төгрөгийг нь сүрдүүлэн авсан болохыг илрүүлжээ.  Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай Б, Баянзүрх дүүргийн иргэн 30 настай Ч, 29 настай А болон Хан-Уул дүүргийн иргэн 26  настай А, Баянгол дүүргийн иргэн 26 настай М нар “Даяар Монгол” үндэсний хөдөлгөөний үнэм­лэх үзүүлэн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Дээрх залуус уг хэргийг үйлдэхдээ иргэн Ч-гийн хувийн эзэмшлийн УБЦ 50-74 улсын дугаартай  “Мицибуши пажеро” маркийн машиныг ашигласан аж.  Түүнчлэн тэд уг хэргийг үйлдэхдээ “Даяар Монгол” хөдөлгөөний нэрийг ашиглаад зогсохгүй цагдаагийн офицерын үнэм­лэх, замын цагдаагийн ажилт­ны улаан өнгийн гэрлэн дохиур, тусгай дуут дохио, гавыг ашиглаж байсан гэнэ. Мөн тэдний хувьд хятад иргэдийг сүрдүүлэн дээрэмдсэн нь анх удаагийн хэрэг биш аж. Сэжигтнүүд Дорнод аймгийн нутагт оршдог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин Шинь”, “Шань Лун” компаниас сая төгрөг, 30-40 литр шатахуун авсан нь тогтоогдсон байна. “Даяар Монгол” хөдөл­гөө­ний нэр барьж, хятад иргэдийг дээрэмдсэн залууст холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 149 дүгээр зүйлийн 149.3-аар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Өмнө нь  Б, А нар  нь эрүүгийн хэрэг үйлдсэний улмаас 5-7 жилийн ял эдэлж байжээ. Мөн тэд уг хэргийг эхнээсээ төлөвлөж хийсэн нь тодорхой байгаа аж. Учир нь тэд Дорнод аймагт үйл ажил­лагаа  эрхэлж байгаа хятад ком­паниудын дарга нартай уул­захдаа “Даяар Монгол” үндэсний хөдөлгөөний бланк бүхий цаасан дээр хандив нэхсэн хүсэлт гаргаж, хан­дивын хязгаарыг 1-5 сая төгрөгт тогтоосон, түүнчлэн зарим компаниас нь машиндаа шатахуун хийлгэдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа аж.

Г.ДОЛГОРСҮРЭН Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.