Г.Оюунгэрэл:Гоё нүд хөмсөг, өндөр хамарнаас сайхан арьс илүү чухал

2010/08/14
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл | 
Г.Оюунгэрэл:Гоё нүд хөмсөг, өндөр хамарнаас сайхан арьс илүү чухал

Г.Оюунгэрэлийн гуншин гоо, сайхны илэрхийлэл болсон “Загвар өмсөгч, мисс” хэмээн эхэлдэг. Харин энэ бүхний нууц нь юундаа байдгийг сонирхохоор 9911-тэй дугаарт утас цохилоо.

Гоо сайхны салон:

Анагаах ухааны үндэслэлтэйгээр арьсыг оношилж, арчлах аргыг зөвлөдөг болохоор ихэвчлэн Хандармаа эмчид ханддаг. “Байгаль” гоо сайхны төвийн нүүр болон бүтэн биеийн массаж нь таалагддаг болохоор цаг зав гарвал тэднийхээр үйлчлүүлэх дуртай.

Үсчин:

“Матрикс” салоны Баачкагаар үсээ засуулдаг болсоор арваад жилийн нүүр үзэж байна. Нүүрний хэлбэр, өнгөнд тохирсон засалт хийдэг нь түүний бусад үсчдээс ялгарах хамгийн гол давуу тал байх.
-Яагаад заавал Баачкаг сонгосон юм бэ?
-Мэдрэмжтэй, тайралт сайн хийдэг, арьсны өнгөнд тохирсон будаг гаргаж авдаг болохоор л.

Фитнесс:

Загвар ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш “Оч” фитнессийн бассейн, бялдаржуулах төвд хичээллэж ирсэн. Тиймээс фитнесс миний амьдралын салшгүй хэсэг болсон гэж хэлж болно. Яг л хүн өглөө босоод цайгаа уудагтай адил. Гэхдээ энэ нь загвар өмсөгч болохоор гоё сайхан, туранхай харагдах гэж хэт шунасных биш. Спортоор хичээллэсэн хүн эрүүл чийрэг байдаг.

Стресс тайлан, биеийг галбиржуулах гээд усанд сэлэлт, фитнесс олон давуу талтай. Ялангуяа эмэгтэй хүн фитнессээр хичээллэснээр арьс язрах, унжих гэх мэт төрөлттэй холбоотой элдэв асуудлыг хялбархан шийдэж болдог. Амьдралын хэв маяг хүртэл өөрчлөгдөж, идэвхитэй болчихдог.

Арьс арчилгааны бүтээгдэхүүн:

Японы “Shiseido” брэндийн “Био” хэмээх комыг нь хэрэглэдэг. Хүн хичнээн гоё нүд хөмсөг, өндөр хамартай байсан ч арьс нь эрүүл биш байвал төдийлөн сайхан харагддаггүй. Арьс арчилгааг цэвэрлэх, тос түрхэхээр хязгаарлаж болохгүй. Гаднаас нь төдийгүй, дотроос нь ч арчилах хэрэгтэй.

Хооллолт:

Шөнөжин амарсан ходоодоо цочроохгүйн тулд өглөө бүр цэвэр зөгийн балтай ус ууж, дараагийн хоол, цайнд бэлтгэдэг. Түүнчлэн өвлийн цагт махан хоол хүнс хэрэглэж, зуны цагт цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, загас, тахиан мах түлхүү хэрэглэх зэргээр хооллолтоо зохицуулдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.