Хүмүүс: Баатар | |
“Эргэж бодох бодол” “Амьдралын нахиа” “Загийн алим” зэрэг үе үеийн үзэгчдийн таашаал болох уран бүтээлүүдийг амилуулсан МУГЗ Х.Дамдин “Би чамд хайртай” 2-ийн тухай үзэл бодлоо илэрхийлжээ. “Hero entertainment”-ийн найруулагч Баатарын анхны дэлгэцийн бүтээл хэт ашгийн төлөө байсныг акул найруулагчийн гярхай нүд онцолсон байна. Дамдин найруулагчийн дүгнэснээр мөнгө төгрөг олохдоо хэт анхаараад дүрийн болон уран сайхны тал дээр нэлээд алдаа гаргасан Баатар найруулагч тун удахгүй хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авах гэж байгаа. Гурван улсын нэрийг гаргах ихээхэн интернейшнэл уг кинонд найдвар тавих хүн олон байна билээ. Өмнөх уран бүтээлдээ ихээхэн шүүмжлэл дагуулж буй Баатар найруулагч "Татар ажиллагаа" уран сайхны киногоо ирэх сарын 9-нд нээнэ.