Банкны чанаргүй зээлийн өсөлтийн цаадах хөшгийг нээвэл...

2010/08/16
Share |
Хүмүүс:
Банкны чанаргүй зээлийн өсөлтийн цаадах хөшгийг нээвэл...

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 30 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт таван хувиар нэмэгдсэн хэмээн мэдэгдлээ. Статистикийн судалгааны дүнд гарсан эдгээр хоёр баримт харшилдаж байгаа юм. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн ч чанаргүй зээлийн хэмжээ мөн нэмэгдсэн. Үйлдвэрлэгчид нь зээлээ голж чадахгүй байхад эдийн засаг нь өсөөд байгаа тухай тооцоо хэр бодитой вэ. Эл асуултад Монголбанкнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй.

Тус банкны Зайнаас хяналт тавих хэлтсийн захирал Х.Дэлгэр “Статистик, тоо баримт харах хэрэгтэй” гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Өнгөрсөн сарын сүүлээр Монголбанкны хагас жилийн тайлан гарсан. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооны хагас жилийн тайлан,жилийн эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайлан тус тус хэдийн гарсан. Өөрсдийн гаргасан тоо баримт, судалгаагаа мэдэхгүй, эргэж харах хэрэгтэй гэж байгаа хүмүүс хаана ямар ажил хийдэг юм бол.

"Анод", "Зоос" банкуудыг чанаргүй зээлээр "булшилсан" Монголбанкны хувьд өөр ямар банкны ирээдүйг бүрхэг болгох гэж байгааг таамаглахын аргагүй. Харин одоо чанаргүй зээл 30 хувь хүртэл өсчихөөд байхад Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийнхэн албан ёсоор тайлбар ийн өгсөнгүй. Банкны тухай хуульд зааснаар "Банк хугацаандаа төлөгдөөгүй зээлийн өмчлөлд байгаа хөрөнгө, хувьцаа, дүрмийн сангийн ногдол хувийг хоёр талын тохиролцсон гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болно" хэмээсэн байдаг.

Одоогийн байдлаар дээрх хуулийн дагуу авсан арга хэмжээ үгүй. Дотооддоо эхний тавд зүй ёсоор тооцогдож байсан "Анод", "Зоос"-ын дампуурлаас харахад Монголбанкны хяналт шалгалт сул хэвээр байна. Үүнээс Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийг шалгах хэрэгтэй болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.