Хүмүүс: О Цэнгэл | |
Сайн уу амьдрал минь, Боолын гэрээ, Гоёлын даашинз МУСК-уудаар үзэгчдийн талархалыг хүлээсэн залуу жүжигчин О.Цэнгэл энэ жил МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөнө. Оюутаны ширээнээс салаагүй ч жүжигчин бүсгүй маань хэдийн сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж эхэлсэн гэнэ билээ. Бүр 2008 оноос л ахтайгаа хамтран ажилуулдаг Хүнийн хөгжлийн илтгэх хэмнэл төвдөө багшилж эхэлсэн тэрээр одоо маш олон шавь нартай том багш болсон гэсэн шүү. Угаас жүжигчиний ажлыг сонирхлын түвшинд чадварлаг хөгжүүлсний дээр эзэмшиж буй мэргэжилдээ юу юунаас илүү дур сонирхолтой түүнд багшлах ур чадвар нь төлөвшчихвөл үнэхээр унивиерсалны боловсон хүчин төрөх тухай ойр дотныхон нь ярьдаг юм билээ.