"Монгол шилтгээн" Монголын оддын дургүйцлийг төрүүлэв

2010/08/17
Share |

Саяхны нэг өдөр “Гурван охин” хамтлаг, “Aqua” фитнесийн захирал Ука, дуучин Соко нарын урлагийн хэдэн бүсгүйчүүд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зочлоод тун ч сэтгэл дундуур буцсан байна. Олны танил бүсгүйчүүдийг, олны талархал хүлээсэн амралтын бааз сүрчиг ханхалсан помидортой хоолоор дайлж, "сюрприз" барьсан гэнэ шүү. Энэ тухай шаардлага тавьсан бүсгүйчүүдэд рестораны ажилчид "манай тогооч гадагшаа гарах гэж байсан юм" хэмээн тайлбарласан аж. Ямартай ч "Монгол шилтгээн" бол Монголын урдаа барьдаг амралтын баазуудын нэг. Гадны жуулчид, урлаг соёл, улс төр, бизнесийн хүрээнийхний хувьд мөнхийн сонголт болсон газар. Тэгсэн атал бараг л муудчихсан салаттай хамт давстай усаар дайлсан Монгол шилтгээний хангалттгүй үйлчилгээ, боловсон бус харилцаанд бүсгүйчүүд тун дурамжхан үлдсэн гэсэн шүү. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.