Америкт байгаа хулхидуулсан оюутнуудыг нэхэн сурвалжлахуй – 2

2010/08/17
Share |
Хүмүүс:
Америкт байгаа хулхидуулсан оюутнуудыг нэхэн сурвалжлахуй – 2

Ийм мэдээлэл, тусламжийн сүлжээ үгүйгээс учраа олохгүй байгаа тэр хүүхдийг хэн нэгэн муу хүн тусална гэж хуурч аваад сураггүй алга болбол яах вэ. Оюутнуудад санал болгосон ажлын байрны зарим нь цуцлагдсанаас, зарим нь хуурамч байснаас, заримд нь хэт олон хүүхэд бүртгэгдсэнээс оюутнууд ажилгүй олон хонож, ажил хүлээх, хайх зуураа гэрээсээ авч гарсан мөнгөө дууссан байлаа. Тавдугаар сард ирснээс хойш долоон сар хүртэл ажилгүй байж, энд тэндээс ажил хайгаад олдохгүй болохоор мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийж, автобусанд хүртэл хоног өнгөрөөж байсан хоёр хүүтэй би ярилцаж байсан. Тэднийг арчаагүй гэхээс илүүтэй ажил олж өгнө гэсэн худал амлалт, хариуцлагагүй явдал ийм байдалд хүргэжээ.

Яг үнэндээ Атлантик хотод тэрэг түрэх ажил нь бичиг баримт тэгтлээ шаардахгүй, мөнгө олохыг хүссэн хэн боловч хийж болох ажил юм билээ. Монгол оюутнуудад сонгосон Атлантик хот болон Виржина бийчийн ажлууд нь аялал жуулчлал, зугаа цэнгэлийн газруудад байгаа болохоор тэдэнд муугаар нөлөөлөх магадлал өндөртэй юм. Атлантик хотод тэрэг түрж байгаа оюутнууд “Бид хэлний чадвараа сайжруулахаас илүүтэй хараалын үг хэллэгт л сайн суралцлаа” гэж ярьж байсан. Виржина бийчид ажиллаж байсан Монгол охиныг гадаад эзэн нь ажлын бус цагаар зав гарган уулзаж, цагийг хамт өнгөрөөх санал тавьсан, мөн ийм саналууд зөндөө гарч байгаа тухай яриа сонсож байлаа. Бидний мэдэж байгаагаар Атлантик хотод нэлээд хэдэн охин биеэ үнэлж байгаа. Мөн хулгай хийсэн, зөрчил гаргасны улмаас хоёр хүү шоронд хоригдсон. Туркээр дамжин энэ хөтөлбөрт хамрагдан ирсэн хоёр Монгол охин автомашины осолд орсноос одоо хүртэл биеийн байдал нь муу Нью-Йоркийн ойролцоо хотод эмнэлэгт байгаа. Энэ бүхэн эрсдэл биш гэж үү.

ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨРӨӨ ХОХИРСОН ОЮУТНУУД

Хэт бага насны хүүхдүүд энэ хөтөлбөрт олноор хамрагдсанаас, ийм муу орчинд муу нөлөөнд автах магадлал их байна. Нийт оюутнуудыг харахад ихэвчлэн 18-19 насны арай ахмад гэж 23 насныхныг нэрлэж болохоор байна. Ийм бага насны хүүхдүүд амьдралын үзэл бодол сайтар төлөвшөөгүй, алив зүйлд хандах ханддага, амьдралын туршлага дутмаг байгаагаас хар тамхи хэрэглэх, казинод донтох үзэгдэл бишгүй гарч байгаа нь бидний сэтгэлийг хамгаас зовоож байв. АНУ-д 21 нас хүрээгүй бол хуулийн хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, баар цэнгээний газар болон казинод орохыг хүртэл хориглодог. Энэ хөтөлбөрт оюутнуудад зуучлагч Монголын компаниуд мэдээлэл төдийлэн сайн өгөөгүй, тэдэнд хандсан сургалт болон гарын авлага бэлтгэж өгөөгүйгээс, оюутнууд учраа төдийлөн олохгүй, хэлний мэдлэг дутмаг, хайнга хайхрамжгүй хандсаны улмаас дүрэм заавраа зөрчиж, хууль бус үйлдэлд өртөх, визээ харлуулах тохиолдол зөндөө гарч байна.

ОХУ-аас ирсэн оюутнууд гэхэд энэ талаар маш дэлгэрэнгүй зааварчилсан гарын авлагатай байгааг бид үзсэн. Гэтэл Монголын компаниудын энэ талаарх мэдээлэл их л учир дутагдалтай байлаа. Тэдэнд сэтгэл дутжээ гэхээс өөр юу хэлэх вэ.

Соёлын солилцоо гэдэг нэртэй энэ хөтөлбөрийг зуучлагч Монголын компаниуд оюутнуудад анхнаасаа эдийн засгийн талаас нь сурталчилгаа их хийснээс зуучлагч, зуучлуулагч талууд мөнгөний сонирхол дээр нэгдсэн нь тодорхой байв. Олон оюутан бүртгэж, их хураамж авах сонирхолдоо автан “Бүх зүйл маш сайн сайхан болно” гэж худал сурталчилсан нь бодит байдал дээр тэс өөр байжээ. Шаардлага хангахгүй бохир байр, хоол хүнсний дутагдал, зөвхөн ажил хийж мөнгө олох шаардлага нь олон оюутны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.

Бидний мэдэж байгаагаар Атлантик хотод ажиллаж байсан нэг охин хөл нь өвдөж, хүндэрснээр долдугаар сард Монгол руу буцсан, мөн бөөрний өвчин нь хүндэрч хагалгаанд орох шаардлагатай болсон нэг охин Атлантикт байгаа. Мөнгө эрүүл мэндээс үнэтэй гэж үү.

Энэ хөтөлбөрт зориулж гаргасан зардлаа нөхөх, болж өгвөл энэ жилийн сургалтын төлбөрөө нэмж олох хүсэлтэй ирсэн олон оюутан сэтгэл санаа, хүсэл мөрөөдлөөрөө хохирч, өдгөө хувь заяатайгаа эвлэрч байна. “Чи зардлаа нөхөж чадах уу” гэсэн бидний асуултад олон оюутан “Тэр талаар бодохоо ч больсон, зүгээр л эндэх зардлаа хаагаад эсэн мэнд буцах юмсан” хэмээн хариулж байлаа. Энэ тухай сонссон эцэг эхчүүдийн зарим нь “Тэр мөнгө төгрөг ч яамай, эсэн мэнд л хүрээд ир, амьд хүмүүс аргаа олох л байлгүй” гэсэн хандлагатай байна билээ. Сайхан амлалтад хууртаж бусдаас болон банкнаас их мөнгө зээлсэн зарим хүний хувьд энэ байдал нь эдийн засгийн хохирол, гэр бүлийн хэрүүл маргаан, бухимдлын үндэс болж буй.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, оюутнуудад зөвлөгөө тусламж өгөх тогтолцоо үгүйгээс дараа дараагийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үүнээс ч илүү эрсдэл хохирол гарах магадлал их харагдаж байна. Хүмүүс янз бүрээр хандаж байвч энэ асуудлыг хөндсөн бид, ийм байдлын улмаас дараа дараагийн хөтөлбөрт гарч болох муу эрсдэлээс урьдчилан сэргийлж, энэ асуудлыг удаа дараа тавьж, олон нийтийн анхаарлыг хандуулан хариуцлага тооцохыг шаардаж байна. Ийм байдлаар их мөнгө, ашиг олж болохыг мэдэрсэн Монголын компаниуд ирэх жил олширч, үүнээс ч олон оюутан хамрагдаж, замбараагүй хяналтгүй байдлын улмаас оюутны амь нас эрсдэж, хүний наймааны золиос, хүчирхийллийн хохирогч болбол хэн хариуцлага хүлээх вэ.

ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ САНАЛУУД

1. Энэхүү хөтөлбөрт хамрагдах Монгол оюутнуудыг Монголын их, дээд сургуулиудын II курсээс дээш байхаар тогтоож өгөх шаардлагатай. Ийм тохиолдолд тэд ядаж хариуцлагатай хандах боломж бүрдэнэ.
2.Хөтөлбөрт хамрагдахын тулд зуучлагчид төлж буй мөнгө 2500 ам.доллараас бага байх боломжтой. Үүнд ирэх очих зардал, визний хураамж, даатгал, ажил олж өгөх үйлчилгээ, бичиг баримттай холбоотой бусад зардал багтана.
3. Хөтөлбөрт хамрагдаж ажиллаж амьдрах орчин нь аль болохоор тайван эрсдэл багатай байхаар сонгох нь чухал байна. Хэрэв эрсдэлтэй орчинд сонголт хийх бол энэ тухаи сайтар таниулж, эрсдлээс хамгаалах боломжуудыг зааж өгөх хэрэгтэй.
4. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад хоёр сонголт байж болох юм.

-Зуучлагч компаниар ажил олуулах
-АНУ-д байгаа танил нөхөд болон хамаатан саднаараа ажил олуулах

Аль нь ч байлаа гэхэд хөтөлбөрийн чиг зорилгыг бүрэн биелүүлэх баталгаа заавал хэрэгтэй.
5. Хөтөлбөрт зуучилж буй компаниуд өөрсдөө зохих шалгуур болзлыг хангасан байх шаардлагатай бөгөөд, тэдний зүгээс оюутнуудтай хийж буй гэрээ нь хууль ёсны, аль нэгэн талын эрх ашигт бус харилцан ашигтай байх нөхцөлөөр хянагдаж байх.
6. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг гарч болох эрсдэлээс хамгаалах болон шаардлагатай бүх мэдээллээр хангаж, зохих сургалт явуулж бэлтгэлийг сайтар хангуулж байх нь хэрэгтэй байна.
7. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай холбоотой мэдээлэл болон хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай үед тусламж, зөвлөгөө өгдөг хяналтын тогтолцоо хэрэгтэй.
8. Энэ хөтөлбөрт зуучлагч болон зуучлуулагчид аль аль нь сэтгэл хангалуун сайн үр дүнтэй байх нь хамгаас чухал бөгөөд үүнийхээ төлөө хаа хаанаа анхаарал тавьж хариуцлагаа шударгаар хүлээж байх шаардлагатай.

Энэ хөтөлбөрийн Монгол оюутнуудад сайнаар нөлөөлж болох олон сайхан талыг харж байгаа болохоор бид хамтдаа энэ талаар санаа тавьж, зорилгодоо нийцсэн, сайн үрдүнтэй болгохын төлөө бүх зүйлийг хийх хэрэгтэй. Хөтөлбөр нь оюутнуудыг зуныхаа амралтаар АНУ-д ирж, хэлний боловсролоо дээшлүүлэх, Америк оронтой танилцаж, боломжийн түвшинд ажил хийж зардлаа хэмнэх зорилготой юм билээ. Өөдлөн хөгжиж буй Монголын оюутнуудад энэ хөтөлбөр ямар их оюуны хөрөнгө оруулалт болж, тэдний сайхан хүсэл мөрөөдөл, урам зоригийг бадраахыг төсөөлж байна.


АЙДСАН ДУНД АМЬДРАХ ОЮУТНУУД

Энэ хөтөлбөрийн талаар асуудлыг хөндөж, судалж баримтжуулж явахад сайн муу олон зүйлтэй учирсан. Харамсалтай нь бид Монголчуудаасаа их айдсыг мэдэрч байлаа. Шударга бус, хууль бус, хувийн ашиг завшаан хөөсөн муу үзэгдэлтэй дасан зохицож, энэ байдалдаа цөхөрч, эвлэрч байгаа нь хамгаас харамсалтай санагдаж байв.

-Энэ асуудлыг хөндөөд дэмий дээ. Ямар ч амжилт олохгүй.
-Болгоомжтой байгаарай, наад компаниудын ард нь томчууд байгаа, яаж ч магадгүй.
-Эд нар яаж ийгээд аргалаад л бүх зүйлийг өөртөө ашигтай байдлаар шийдүүлнэ.
-Миний ярьсан яриа болон дүрсийг бүү гаргаарай, би айж байна.
-Дараа нь энэ оюутнуудыг дарамтлаад зовоогоод байвал яах юм бэ.
-Ийм  байдлыг бид өөрчилж чадахгүй, тэд энэ мөнгөөрөө бүх зүйлийг худалдаад авна.
-Ингэж явлаа гээд чамд ямар ашигтай юм бэ.

Ийм олон яриа айдас болгоомжлолыг мэдэрч байлаа. Тэгвэл бид яаж өөрчлөгдөх юм бэ гэж та нараас асууя. Бидний аймхай хулчгар энэ байдал л өнөөдөр Монголын олигархиудын эрээ цээргүй, хууль бус, хариуцлагагүй байдлын үндэс нь болж байгаа. Тэд Монголчуудын айдсын манан дунд л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна бус уу. Тэр тусмаа өндөр хөгжилтэй, хууль ёсыг сахихыг шаардаж, хүний эрхийг дээдэлдэг Америк оронд энэ үйлдэл болж байна. Тэр тусмаа Монгол оюутнуудаараа мөнгө олж, тэднийг эрсдэлтэй орчинд сэтгэл санаа болон эдийн засаг, хүсэл мөрөөдөл, сайхан эрмэлзлэлээр нь хохироож байна.


ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДАД ХЭЛЭХ ҮГ

Та нар энэ хэцүү байдалд байхдаа ч Монгол сайхан залуусын эрч хүчээр, өөрсддөө байгаа бүх боломжоо ашиглан нэр төртэй байлаа. Та нарын өөдрөг цоглог байхыг харах бидэнд үнэхээр сайхан байсан шүү. Та нар хайр хүрмээр сайхан залуус, миний Монголын ирээдүй. Харин шударга бус байдлын эсрэг, ямагт өөрсдийн эрх ашгаа хууль ёсоор хамгаалж байгаарай. Эндээс л та нарын гэрэлтэй сайхан ирээдүй эхэлнэ. Та нар мөнгөөр хэмжихийн аргагүй их ухаарал авч, амьдралын туршлага суун, ирээдүйн олон сайхан боломжуудаа олж харсан гэдэгт бид итгэж байнаа. Энэ л та нарт их баялаг болж үлдээсэй гэж ерөөж байна.


ОЮУТНУУДЫН ЭЦЭГ ЭХЭД ХЭЛЭХ ҮГ

Хэдийгээр энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн зарим нь сайн ажиллаж их мөнгөтэй, зарим нь мөнгөгүй шахам очиж байгаа ч таны хүүхэд энэ оронд өөрсдийн чадах бүхнээ хийсэн гэдэгт итгээрэй. Хэдийгээр та багагүй мөнгөө алдсан хэдий ч таны хүүхэд энэ мөнгөөр хэмжихийн аргагүй их ухаарал туршлага тээн очиж байгаа. Мөнгөөр хэмжихийн аргагүй ухаарал гэж байдаг. Энэ ухаарлаар таны хүүхэд хожим танд энэ мөнгийг хэд нугалан олж өгч чадна гэдэгт бид итгэж байна. Та хүүхдээ мөнгөөр бус сэтгэлээр харж угтаарай.

ЗУУЧИЛСАН КОМПАНИЙН ЗАХИРЛУУДАД ХЭЛЭХ ҮГ

Биднийг энэ асуудлыг хөндсөний дараа та нарын зарим нь бидэнтэй холбогдон санал бодол мэдээллээ солилцсонд талархаж байнаа. Биднийг хүүхдүүдтэй уулзаж явахад тэд алдагдлынхаа төлөө зохих мөнгөө буцааж авах хүсэлтэй байна билээ. Хэрэв та нар энэ хөтөлбөрт хариуцлага алдаж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, эцэг эх, оюутнуудаас уучлал хүсч, хохирсон хүүхдүүдэд төлбөрийн мөнгөний зохих хувийг буцаан олговол бид их баярлах болно. Ямар нэгэн алдаа, дараагийн амжилтын үүд болох тохиолдол байдгийг та нар юу эс андах вэ. Мэдээж алдаагаа ойлгож уучлал хүсч, алдаагаа засахын төлөө арга хэмжээ авч чадах нь Монголчууд бидний эв нэгдэл, эрүүл саруул сэтгэлгээнд нэн хэрэгтэй сэн.

Монголын оюутнуудад хэрэгтэй энэ хөтөлбөрийн талаар холбогдох байгууллагууд нь анхаарч энэ хөтөлбөрийн үр дүнтэй сайн хэрэгжилтийн төлөө анхаарал тавиасай гэж хүсч байна. Оюутнуудын буцах хугацаатай холбогдуулан элдэв дарамт шахалт сүрдүүлэг ирж байгаа тухай хүмүүс мэдээлсэн. Зарим сургуулиуд есүгээр сарын 1-нд ирэхгүй бол жилийн чөлөө олгоно гэсэн тухай, зарим компаниуд хурдан ирэхгүй бол баталгааны хөрөнгийг хураан авах тухай ч мэдэгдэл ирүүлсэн байна билээ. “Ядарч байхад яр” гэдэгчлэн сэтгэл санааны зовиуртай байгаа оюутнуудыг ингэж дарамтлах хэрэг юун. Мэдээж зарим оюутнууд ажлаа дуусгаад зарим газраар аялах хүсэлтэй байгаа гээд олон л шалтгаан гарч байна. Уг нь дүрэм заавраараа бол энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ажлын гэрээ дууссаны дараа 30 хоногийн хугацаанд АНУ-д аяллын зорилгоор байх эрхтэй юм билээ. Хаа хаанаа энэ талаар ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй мэт.

Монголчууд бид маргалдаж муудалцахаас илүүтэй, ойлголцож, зөв сайн алхмуудыг хийх нь эв нэгдлийн эхлэл болно. Эрдэм ухаан дэлгэрч, эв нэгдэл бэхжих болтугай.

Манай сонины АНУ дахь сурвалжлагч Г.Галбадрах бичиж байна

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Keven Who”s calling? http://www.aquapol.pl/viagra-b qlm.pdf personally keyboard viagra qeor audible educatedThe Food and Drug Administration said on Tuesday that the firm will implement a comprehensive program designed to detect Cyclospora, the parasite responsible for the outbreak, on leafy greens and other products from its farms and processing facility. http://www.assemblyroomsedinbu rgh.co.uk/list-of-prescription -drugs-that-cause-weight-loss. pdf inheritance bitter best gel eyeliner pencil drugstore tracks containFinnerty led Grand Valley, a Division II school, to more than 50 victories and three Division II national titles, the last in 2006. He briefly was a member of the Baltimore Ravens and later the Denver Broncos but never took a snap in a regular season game. http://www.aristaeus.nl/index. php/levitra-lmlk.pptx mislead confined levitra ijjp life”Captain Phillips” is a well-executed ripped-from-the-headlines thriller. Greengrass directs it with a ”Bourne”-like velocity that makes the two-plus hours fly by, and everyone gives top-notch performances. It does not reach for the cultural significance of, say, ”Zero Dark Thirty,” nor does it really try. http://www.kursumlija.org/inde x.php/diamox-sequels-500-mg-do sage-klonopin.pptx improved flax diamox 250 mg price apo insufficientA large part of why the Jets are projected to finish so poorly is uncertainty at quarterback. Heading into Thursday’s practice, rookie Geno Smith had outplayed Mark Sanchez in training camp, but the veteran stepped up his game Thursday as the best QB on the practice field. He was particularly effective on a passing drill inside the opponents’ 10-yard line, when he threw two TD passes on three tries.
IP:188.143.232.34  2016-02-18 08:16:21
Elwood What sort of music do you listen to? famvir buy online xwisPresident Obama has said he simply will not negotiate over the full faith and credit of the United States, calling on Congress to raise the debt ceiling before any further fiscal negotiations begin. And that refusal to negotiate, Boehner said, is what”s really pushing the United States to the brink of default. 72 hp pill ingredientsBurton and Taylor – themselves bitterly separated – played a warring divorced couple who find themselves in adjoining hotel rooms, and were known for inventing their own lines during furious rows on stage. ultra natural prostate formula for hair lossLess than a month later, the young, curious male was found exploring his new city in the Adams Morgan neighborhood. Residents snapped pictures of him along sidewalks and homes before zoo keepers cornered him in a tree and snagged him a net nearly ¾ of a mile from the zoo. dapoxetine online canadaIn the worst example of the spillover into Turkey, 52 people were killed when twin car bombs ripped through the border town of Reyhanli in May. Turkey has accused Syria of involvement in the attacks, but Damascus has denied any role.
IP:188.143.232.37  2016-02-18 08:18:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.