Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой

2010/08/17
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой

Монголын уул уурхайд хөрөнгө оруулна хэмээн нэгэн компанийн захирлаас хоёр сая ам.доллар залилан авсан хэргээр баривчлагдсан Японы парламентийн гишүүн асан Хамадад монгол хамсаатан байсан эсэхийг Японы Цагдаагийн газар шалгаж байгаа билээ. “Майничи” сонинд бичсэнээр Хамадагийн түнш нар түүний монгол түнш нь Кёкүшюүзан Д.Батбаяр хэмээн мэдүүлэг өгч эхэлжээ. Тэдний гэрчилснээр Кёкүшюүзан зургаан жилийн өмнө оякатагийн хувьцаа худалдаж авах гээд мөнгө дутаад байна хэмээн Хамада дээр ирж байсан гэнэ.

Кёкүшюүзан тэр үед зодог тайлах дөхөөд Японы иргэн болох гэж байсан бололтой. Хамада мөнгө өгөхийг зөвшөөрсөн ч Кёкүшюүзан гэнэт зодог тайлан нутагтаа харьж, улстөрч болсон билээ. Зодог тайлсан Кёкүшюүзан хоёр жилийн өмнөөс ояката болохгүй, харин Монголын уул уурхайд хөрөнгө оруулбал мөнгө хэд дахин үржинэ хэмээн Хамадад ярьж эхэлсэн гэж гэрчүүд мэдүүлжээ. Монголд нэртэй, алдартай ХҮНИЙ ҮГЭНД ИТГЭСЭН Хамада 10 сая орчим доллар түүнд өгсөн гэх. Үнэн эсэхийг Японы цагдаагийн газар тогтоогоогүй байгаа ч манай уул уурхайн лицензийн наймаа Монголд төдийгүй гадаадад ч замбараагаа алдсаныг энэ явдал харуулж байна.

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.