Хүмүүс: Б Гэрэлчулуун | |
Өдөр бүр “Ноён таавар” нэвтрүүлгийн шторкоор үзэгчдийн нүдийг хужирладаг, “шинэ үе” продакшны залуу жүжигчин Б.Гэрэлчулуун “цэрэг болсон” гэнэ шүү. 2007 оны “Монголын сайхан бүсгүй” өргөмжлөлт тэрээр МҮОНРТ-ийн ээлжит уран бүтээл болох 60 ангит телевизийн цувралд дэд ахлагч бүсгүйн дүрийг бүтээсэн байна. Цэргийн алба, цэрэг эрсийн талаар нийгэмд таагүй сэтгэгдэл төлөвшиж буй энэ үед цэргийн амьдрал, жаргал зовлон, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэ кино цаг үеэ мэдэрсэн бүтээл болж чадсан юм. Монгол телевизийн уран бүтээлчид ээлжит цувралаа ирэх 9-р сараас үзэгчдийн хүртээл болгоно.