Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов

2010/08/18
Share |
Хүмүүс:
Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов

Жилийн өмнө УИХ-ын даргыг ОХУ-д айлчлах үеэр ярилцах асуудал, Монгол Улсын байр суурийг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга асан Ц.Жаргалсайхан урьдчилж мэдэгдсэн хэрэгт буруутгагдан эрүүгийн хэрэгт татагдаад байгаа билээ. Түүний хэргийг шүүх хурал өчигдөр 11.15 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн. Сэжигтнээр татагдаад байгаа Ц.Жаргалсайханыг Ганцхудагаас хурал эхлэхээс хагас цагийн өмнө авчирсан юм.

Шүүх хурлыг даргалагч Г.Буяннэмэх “Улсын нууцтай холбоотой асуудал хэлэлцэх учир сэтгүүлчдийг оролцуулах боломжгүй” гэв. Шүүх хуралд сэжигтний ар гэрийнхэн нь оролцдог бол түүний хуралд ойр дотнын гэх нэг ч хүн ирээгүй нь нууц асуудалтай холбоотой гэнэ. Хаалттай болсон хурал есөн цаг үргэлжилж Эрүүгийн хуулийн 79.1-ээр эх орноосоо урвасан гэж үзэн Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноолоо.

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.