Тэмүүн Билгүүн хоёр "Соёмбо" продакшны шинэ уран бүтээлд

2010/08/19
Share |
Хүмүүс: М Наранмөнх |  Boomtown | 
Тэмүүн Билгүүн хоёр

Гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд унасан, “Ми-8”-ын ослоос сэдэвлэн, "Соёмбо" продакшны уран бүтээлчид “Ми 15” МУСК-г бүтээжээ . Даалгавар биелүүлж яваад, амиа алдсан шүхэрчдийн гэгээн дурсгалд зориулсан уг бүтээлийн зохиолыг “Би чамд хайртай”-2 уран сайхны киноны зохиолч Х.Болор-Эрдэнэ бичиж, найруулагчаар залуу уран бүтээлч С.Нэргүй ажиллажээ. “Ми-15” уран сайхны киноны гол дүрүүдэд жүжигчин Ялалт, Золбоот, Ариунбямба, Баттүшиг нар тоглосон бол дүрүүдэд “Хэцүү анги”-ийн одод болох Наранмөнх, Баярбат нар тоглосон байна. Монгол хөвгүүдийн харамсалтай хувь заяаг өгүүлэх "Ми-15" уран сайхны кино энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийх аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.