Хүмүүс: Баатар | |
09-09-ний өдөр нээлтээ хийх “Hero entertainment”-ын хоёр дахь уран бүтээл, “Татар ажиллагаа” Сергей Безруковын оронд шинэ алдартан хайж байна. Оросын алдарт жүжигчин “Hero entertainment”-ийн шинэ уран бүтээлд тоглож амжаагүй нь Туркэд зураг авалттай байсантай холбоотой аж . Бригада-д дуртай Монголчуудад Безруковоос дутахгүй алдартан олох том бэрхшээлтэй тулгарсан Баатар найруулагч Гоша Куценко, Дмитрий Дюжев хоёрыг онилоод байна. Одоогийн байдлаар Бригада киноны Космосын дүрээр бидний танил болсон Дмитрий Дюжев “ Hero entertainment”-ийн хувьд“олимпийн найдвар” болоод байна.