"LV" барьж "Range Rover" унадаг наймаачин бүсгүй

2010/08/22
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 

“LV” барьж “Range Rover” унаж яваа минь миний хувь тавилан хэмээн томорч, хүн амьтны хөх инээдийг барж байсан дуучин Алтанцэцэг тун ч одтой “наймаачин” гэх. Анх “Prosound”-ын дэргэд зөвхөн урлагийнханы таалалд нийцүүлэн тоглолтын хувцасны дэлгүүр нээснээ өдгөө өргөжүүлэн, “Талст” дэлгүүрийн хоёр давхарт өргөн сонголт бүхий бэлэн хувцасны тасаг болгосон тэрээр нэлээд олон байнгын үйлчүүлэгчтэй, мундаг бизнес эмэгтэй гэсэн. Ямартай л Алтаагийн сонголтонд найдан үргэлж орж, гарч байдаг түүний байнгын үйлчлүүлэгч дунд олны танил бүсгүйчүүд илүү жин дардаг юм билээ. Сонирхолтой нь Алтаа өөрийнхөө барьдаг“LV” шиг үнэтэй эд зарахын оронд үе үе Солонгос руу ухас хийгээд л бараагаа татчихдаг нь сонин. Тэгсэн ч дуучин бүсгүйг тун догь панзчин төдийгүй үйлчлүүлэгчиддээ үнэгүй зөвөлгөө өгдөг гайгүй сайн имижмейкер хэмээн ойр тойрныхон нь магтдаг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.