Хүмүүс: Ч Ундрал | Д Ариунцэцэг | |
Жингээ хасаж, галбираа хадгалах мөнхийн мөрөөдөлтэй, олны танил охид бүсгүйчүүд нэгэн дээвэр доор чуулдаг гэнэ шүү. Чингис зочид буудалд байрлах “Aqua” фитнесээр орж, гардаг олон дунд формоо алдах эрхгүй дуучид уран бүтээлчдээс гадна загварын хүүхнүүд тэр дундаа телевизийн дүр төрхийг тодорхойлогч охид бүсгүйчүүд илүүтэй байдаг нь нууц биш. Тэдний дотор ТВ-9 телевизийн залуусын хөтөлбөрийн нүүр царай болсон “Umbrella music”, “Umbrella Fashion” нэвтрүүлгүүдийн хөтлөгч Баянзул нэн идэвхитэй нэгэн. Түүнчлэн Өөдөө, Ундрал, STV-ийн хөтлөгч Дэнсмаа, мисс Ариунцэцэг, Гантуяа гээд топ модель Уранбилэг, “Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд хүртэл усан дотор урлагийн найзуудтайгаа уулзаж, "training хийнгээрээ" "хов шуугиулдаг" гэнэ билээ.