Түгээгүүрээ программчилж бензин дутуу шахаж байж болзошгүй

2010/08/23
Share |
Хүмүүс:
Түгээгүүрээ программчилж бензин дутуу шахаж байж болзошгүй

Шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахаж байгаа талаар олон гомдол, хардлага гардаг. Тэгвэл сүүлийн үед колонкууд 10, 20 зэрэг бүхэл мөнгөнд бензин хийхдээ 200, 300 грамм дутуу шахаж байгаа талаар иргэд гомдоллох болов. Хэдийгээр түгээгүүрийн хянах самбар дээр нэг литр бензиний үнэ, нийт үнийн дүн, хэдэн литр шатахуун орж байгаа зэрэг нь ил тод, үнэн зөв гардаг ч цаанаа 200, 300 граммаар нь сааж байдаг бололтой. Энэ нь тусгай кодолсон программаар зохицуулагддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, түгээгүүрийн прог­раммд 20, 30 мянган төгрөгт тааруулж шатахуун авахад хянах  самбар дээр бүх мэдээ­лэл бодитой гарах боловч цаана нь 200 грамм дутуу бай­хаар тооцож суулгадаг гэсэн үг. Иймээс хашир жолооч нар шатахуун авахдаа 10, 20 зэрэг бүхэл мөнгөнд тааруулдаггүй байна.

Энэ талаар Баянзүрх дүүр­гийн иргэн, жолооч А хэлэхдээ “Би шатахуунаа байнга нэг газраас авдаг. Гэхдээ дутуу шахагдаад байгаа нь ан­заарагддаг. Ер нь бол дандаа л 15 мянга юм уу 20 мянга гээд бүхэл мөнгөнд л хийлгэдэг. Гэтэл түүнд ногдох бензинээс дутаад байх шиг санагддаг. Хэд хэдэн удаа дутаад байх шиг санагдахаар нь түгээгчид хэлсэн чинь дэлгэцэн дээр гарч байгаа биздээ. Тийм байх ёсгүй гэсэн” гэлээ. Мөн Сүхбаатар дүүргийн иргэн, жолооч Д “Би том оврын машин барьдаг. Хааяа бензин дуусаад зөөврийн саваар авдаг. Заримдаа 10 литрийн савны хүзүүнд хүрдэггүй болохоор эргэлзээтэй санагддаг юм. Тэгээд 10 литр хүрэхгүй байгаа юм биш үү гэхээр угаасаа л ийм байдаг шүү дээ. Яг л 10 литрийг хийлээ гэдэг” гэв.

Харин дээрх гомдлын талаар шатахуун түгээх стан­цуудын түгээгч нараас асуухад “Тэгэх ямар ч боломжгүй. Түгээгүүрийн дэл­гэцнээс бүх үнийн дүнг харах боломж­той. Тийм байхад дутуу шахах боломжгүй” гэсэн юм.

ПРОГРАММЫГ КОДОЛЖ БОЛНО

Хэчнээн литр шатахуун шахснаас үл хамаарч хянах самбар дээрх мэдээллийг дураараа өөрчлөх боломжтой эсэх талаар мэдээллийн технологийн “Супрассист” компанийн захирал Б.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Шатахуун түгээх стан­цууд бүхэл мөнгөнд бензин шахахдаа хянах самбар дээрх тоо бодитой ч цаана нь 200, 300 граммаар дутуу байхаар бодож программаа кодлох боломжтой юу?

-Шатахуун түгээх стан­цууд тэгж завшдаг үгүйг мэдэхгүй ч программын хувьд боломжтой. Шатахууны үнийн дүнг хийж, литрийг нь оноохдоо задгай нэгжээр хийж болно. Өөрөөр хэлбэл 10 литр бензинийг 9,7 гээд кодолчихсон байхад л 300 грамм дутуу шахна гэсэн үг л дээ. Бүр 9,07 гээд кодолсон ч бага хэмжээний бензин дутуу шахагдах л болно. Хэдий бага грамм дутуу шахаж байгаа ч олон литрээс ашиг унах боломжтой.

ПРОГРАММЫГ НЬ НАРИЙВЧИЛЖ ШАЛГАДАГГҮЙ

Программын хувьд яаж ч кодолж болдог байна. Ийнхүү хэрэглэгчдийг завш­даг зүйл  байгаа эсэхийг мэргэжлийн хяналтын бай­гуул­лагаас шалгах ёс­той. Энэхүү шалгалтыг Мэр­гэж­лийн хяналтын газрын төлөвлөгөөнд тусгасны да­гуу хэд хэдэн удаа хийдэг байна. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хэмжилзүйн хяналтын улсын байцаагч Д.Жамсрангаас шатахуун түгээх станцуудад дээрх дутагдал гарсан эсэхийг тодрууллаа.

-Нийслэлийн мэр­гэж­лийн хяналтын газраас ша­тахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хамгийн сүүлд хэзээ шалгасан бэ. Шал­галтаар дутуу шахдаг зөрчил илэрсэн үү?

-Төлөвлөгөөнд тусгасны дагуу хяналт шалгалтыг хэд хэдэн удаа явуулдаг. Энэ хяналт шалгалтыг хамгийн сүүлд тав, зургадугаар сард хийсэн. Өнгөрсөн  удаагийн шал­галтыг маш нарийн явуул­­сан. Дутуу шахаж бай­гаа эсэхийг шалгахдаа шатахуун түгээх станцуудын түгээгүүрээс шахалт хийж, 10, 20 литрийн улсын стандартаар баталсан тусгай багажаар шалгадаг. Тэгэхэд ямар нэгэн зөрчил гараагүй. Дутуу шахалттай түгээгүүр байгаагүй.

-Түгээгүүрийн прог­рам­мыг шалгадаг уу. 10, 20 литрийн тусгай багаж нь хэмжүүртэй сав гэсэн үг үү. Хэмжүүртэй сав 10 литрийг зааж байгаа ч жоохон дутаж байгааг мэдэх боломжтой гэж үү?

-Түгээгүүрийн        прог­рам­мыг шалгадаггүй. Зөвхөн стан­­дар­таар батлагдсан хэм­жүүртэй саваар хэмждэг. Тэгэхэд яг л хэмжээндээ бай­даг. Хэм­жүүртэй багажийг стандарт хэмжилзүйн газраас батал­гаажуулсан болохоор нарийн хэмждэг, найдвартай гэж болно.

-Шалгалтад бүх ша­та­хуун түгээх станц хам­рагдаж чадсан уу. Өмнөх шалгалтуудад дээрх зөрчил илэрч байсан уу?

-Бүх шатахуун түгээх станцыг хамруулсан. Харин хоёр жилийн өмнө дутуу шахаж байна гэсэн гомдол ирдэг байсан. Тэгээд хэмжүүрээр шалгаад үзэхээр 10 литрт 200, 300 грамм дутуу шахсан зөрчил илэрч байсан. Одоо бол тийм зөрчил гарахаа больсон.

-Тэр юунаас болж дутдаг байсан юм бол?

-Тухайн үед зөрчил илэрч байсан газрууд тоног төхөөрөмжөө стандарт хэм­жил­зүйн газарт шалгуулалгүй, ашиглаж болох эсэхийг нь мэдэхгүйгээр ажиллуулж байсантай холбоотой. Тиймээс дээрх зөрчил гардаг байсан. Харин одоо бол компаниуд Стандарт хэмжилзүйн газарт шалгуулдаг болсон болохоор сүүлийн хоёр, гурван жилдээ  дутуу шахсан зөрчил, дутагдал гараагүй.

-Мэргэжлийн хяналтын төлөв­лөгөөнд тусгасан шал­гал­таас гадна шатахуун түгээх станцуудыг нээгдэх бүрт нь шалгаж чаддаг уу. Одоо үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын түгээгүүр шаард­­лага хангасан байдаг уу?

-Төлөвлөгөөнөөс гадна шал­галт хийлгүй яахав. Шинээр байгуулагдаж байгаа шатахуун түгээх станцуудыг зохих журмын дагуу шалгадаг. Түгээгүүрийн хувьд бүгд шаардлага хангасан, олон улсын стандартад нийцсэн байгаа.

-Танайхаас программыг нь шалгаж болдоггүй юм уу?

-Өмнө нь ийм зөрчил гарч байгаагүй болохоор программыг нь шалгадаггүй байсан. Хэрвээ хэрэглэгчид яг хаанаас хэдэн төгрөгт авахад дутуу шахсаныг мэргэжлийн хянал­­тын байгууллагад мэдэгд­­вэл бид программыг нь шалгаж болно.

М.АРИУНСУВД  “Нийгмийн толь”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КомсомоР»ÑŒÑÐºÐµ-на-Ð °Ð¼ÑƒÑ€Ðµ Купить Кокаин в Киров ÐœÐ°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ кидалы Москва ХамовниРºÐ¸ купить VHQ GanBang Cocaine 98% Peru Гашиш ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ Купить закладкР¸ шишки в НазаровРµ Купить закладкР¸ марки в Наро-фом
IP:188.68.0.18  2018-10-06 08:32:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.