Нарансолонго Тэмка хоёр хүүдээ Анар-Од гэдэг нэр өгчээ

2010/08/23
Share |
Хүмүүс: Нарансолонго | 
Нарансолонго Тэмка хоёр хүүдээ Анар-Од гэдэг нэр өгчээ

“X түц”-ийн Тэмүүжин, Солонго  хоёрыг тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбоход хэн хэнийх нь хувийн фэнүүд сэтгэл дундуур үлдсэн. Тэмкад ил, далд ханд хаядаг бүсгүйчүүд түүний хайртыг хөгшин хүүхэн хэмээн ад үздэг бол шалдан бандид Солонгоогоо алдсандаа шүд зуудаг хүн ч байдаг юм билээ. Харин сүүлийн үед хүүтэй болсон залуу хосуудад баяр хүргэх хүн илүү олон болсон гэнэ шүү. Арга ч үгүй биз хайр сэтгэлээрээ нийлэн, үрийн зулай үнэрлэсэн залуу хосуудад атаархаж суух муу хүн хорвоод хэр их байв гэж. Залуу хосууд ч уран бүтээлийнхээ ажлын хажуугаар хувийн бизнес хүртэл эрхлэн, хүүхдүүдээ хүний зэрэгт авч явна. Дашрамд дуулгахад Тэмка цэргийн баярын өдөр хорвоод мэндэлсэн хөөрхөн хүүдээ Анар-Од гэх чамин нэр хайрласан гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.