Олимпийн аваргууддаа хүндэтгэл үзүүлээрэй

2010/08/23
Share |
Хүмүүс:
Олимпийн аваргууддаа хүндэтгэл үзүүлээрэй

Өнөөдөр өндөрлөж буй Өсвөрийн олимпод амжилттай оролцсон Монгол улсын баг тамирчид энэ сарын 28-ны өдөр эх орондоо ирнэ. Эх орныхоо далбааг Сингапурын тэнгэрт мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн Баатарзоригийн Батцэцэг, Ганбатын Эрдэнэболд нарын амжилтаар манай улс 204 орны баг тамирчдаас 27-т бичигдэж байгаа нь маш том үзүүлэлт. Тиймээс 28-ны 11 цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр болох Олимпийн аваргуудаа тосож авах ёслолын ажиллагаанд хүн бүр очиж хүндэтгэл үзүүлнэ гэдэгт найдаж байна. Аваргууд маань ч эх орондоо ихээхэн яарч байгаагаа уламжилсан байна билээ. Дашрамд дуулгахад залуучуудын олимпийн анхдугаар наадамд нийт 204 орны 3500 гаруй баг тамирчид оролцон, спортын 26 төрөлд 186 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.