Г.Уянга: Хувийн бизнестэй болох талаар нөхөр бид хоёр ярилцаж байгаа

2010/08/24
Share |
Хүмүүс: Г Уянга | 
Г.Уянга: Хувийн бизнестэй болох талаар нөхөр бид хоёр ярилцаж байгаа

Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та цаг үргэлж л шинэ мэдээ, зоримог шийдлийн эзэн байдаг. Наад зах нь л өнгөрсөн дөрөвдүгээр сард танаас ярилцлага авахад өлсгөлөнгөө зогсоож, эмнэлэгт хэвтээ ядруухан эмэгтэй харагдаж байсан. Харин өнөөдөр бол Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, давхар биетэй бүсгүй болчихсон сууж байна шүү дээ. Энэ их жагсаал цуглааны хажуугаар гуравдахь хүүхдээ өлгийдэх гээд сууж байгаагаас тань үүдээд энэ бүхнийг яаж амжуулдаг байна аа гэж асуумаар байна?

-Би найз нөхөддөө тоглоом шоглоомоор хэлж байгаа л даа.

-Юу гэж вэ?

-Би Үндэсний шинэ намын гишүүн, үндэсний үзэлтэй эмэгтэй учраас дор хаяж гурван хүүхэд төрүүлнэ ээ гэж. Ер нь би үндэсний үзэлтэй эмэгтэйн хувьд эх орныхоо өмнө өөрийн үүргийг гүйцэтгэж байгаа хэлбэр гэж бодоод байгаа. Гэхдээ нөхөр бид хоёр анхнаасаа л дор хаяж гурван хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан. Нэг ёсны гурван хүүхэд бол бид хоёрын зорилго. Боломжтой бол дахиад ч гаргана. Монгол Улсад зөв орчинд өсч байгаа, зөв бодолтой, зөв хүмүүжилтэй, зөв сэтгэлтэй иргэн асар их дутагдаж байна. Тэгэхээр зөвхөн эмэгтэй хүнийхээ, эх хүнийхээ хувиар бус намынхаа ажлыг давхар хийж байгаа шүү гэж хошигноод байгаа.

-Эх хүн, эхнэр хүнийхээ хувьд та өөрийгөө хэр сайн гэрийн эзэгтэй гэж дүгнэдэг вэ?

-Мэдээж төгс сайн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа. Улс төр хүнээс ихээхэн цаг зав авдаг. Би одоо ч гэсэн ирэх есдүгээр сарын 15-наас хөдөө орон нутагт ажиллах гээд сууж байна. Энэ 10-аад хоногийн хугацаанд тэр айл эзэгтэйгүй, хүүхдүүд маань ээжгүй байна гэсэн үг.

Энэ бүхэнд тусалдаг хүн байхгүй бол мэдээж их хэцүү. Азаар аав, ээж маань үр хүүхдийг минь өсгөж, гэр орныг минь харж ханддаг. Би чинь гэрээсээ одоо хүртэл аав, ээжийнхээ гараас гараагүй байгаа ганц хүүхэд нь. Манай дүү нар бүгдээрээ аав, ээжийн гар харахгүй амьдралаа бие даагаад авч явдаг. Улс төрд идэвхтэй оролцоотой эмэгтэйг ойлгодоггүй гэр бүл, хань ижилгүй бол их хэцүү л дээ. Энэ зуныг би гэртээ байж, хүүхдүүдээ эрхлүүлж өнгөрүүллээ. Тэгээд одоо амарч болсон гэж бодоод энэ долоо хоногоос ажилдаа ороод сууж байна даа.

-Бүсгүйчүүдийн хувьд хүүхэд төрүүлэхийн тулд өөрийгөө эрүүлжүүлж, тодорхой хэмжээнд бэлтгэл хангах ёстой гэж үзэх болсон. Үгүй ядах нь ээ л “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл та саяхан л Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, хаврын хүйтэн өдрүүдэд хонон өнжин сууж байсан. Ийм үйлдлийн дараа жирэмслэнэ гэдэг хэт их зориг шаардсан үйлдэл байж болох юм. Олон эмэгтэйчүүдийн хувьд?

-Яг үнэндээ нөхөр бид хоёр гурав дахь хүүхдээ жаахан зайтай гаргая гэж бодож байсан. Гэхдээ бурхны бэлгийг талархан хүлээн авч байна. Мэдээж бие жаахан ядруу байсан ч би тэр өлсгөлөнг бие эрүүлжих зөв үйлдэл болжээ бодож байгаа.

-Яагаад?

-Ер нь зөв өлсөх, дэглэм барих чинь бие эрүүлжих үндэс болдог юм байна. Түүнээс бус би болохоо болилоо, ядарлаа, туйлдлаа гэж огт бодоогүй. Мэдээж сүүлийн өдрүүдэд нь амаргүй болж байсан. Гэхдээ зөв талаас нь  бодох  хэрэгтэй юм билээ. Тэр хугацаанд би “Өлсөхүйн гайхамшиг” гэдгээс эхлээд энэ талын олон ном уншсан. Тэгээд өлсгөлөнгийн дараа биеэ эрүүл болгочихоод, хүүхдээ хөхнөөс гарахаар нь хаяа гурав хоног, долоо хоног өлсч байх ёстой юм байна гэж бодсон. Ходоод гэдэг чинь хогийн сав биш шүү дээ. Иймд эрүүл зөв хооллож, хэрэгтэй үед нь цэвэрлэж байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Эндээс үүдээд би эрүүл мэндийн талаар нэлээд их зөв ойлголттой болж чадсан.

-Өлсгөлөн зарлах тэмцлийн хэлбэр сонгосон хүмүүсийн хувьд ийм яриа өрнүүлэхээс илүүтэй “Би амь насаа золиосолж тэмцсэн” гэх нь түгээмэл байдаг. Таны яриа харин огт өөр агуулгатай болчихсон байна?
-Өлсөхийг өвчин болгохоос илүүтэй эрүүл мэнддээ хэрэгтэйгээр ашиглаж болох талаар янз бүрийн заавар зөвлөгөө, шинжлэх ухааны нээлтүүд бий болж байна шүү дээ.

-Таны хувьд өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг ойлгуулах, мэдрүүлэх үүднээс “Ядарч байна. Хэцүү байна” гэх мэт ялархал, тунирхал илэрхийлэх үе байдаг уу?

-Үгүй яах вэ, заримдаа хэнд ч юм, хань ижилдээ ч юмуу тэгэх үе байна. Түүнээс бус байнга тэгээд байж болохгүй л дээ. Яагаад ч юм тунирхах, эрхлэх үе байдаг. Гэхдээ миний хань надаас дутуугүй их ажилтай байдаг. Толгой өөд татахгүй л бичиж байдаг хүн. Оюуны хөдөлмөр гэдэг биеийн хөдөлмөрөөс илүү асар хүнд хөдөлмөр. Байнга толгойгоо ажиллуулж, ажиллаж байдаг ч нөхөр маань хэзээ ч ар гэрээ орхигдуулж байгаагүй. Тэр хүний хөдөлмөр минийхээс хэзээ ч хөнгөн байгаагүй. Миний ачааллаас байнга хоёр, гурав дахин илүү их ачаа үүрдэг. Гэхдээ зарим үед намайг бас бусад эмэгтэйчүүдийн адилаар ялархаж, тунирхахад минь ойлгодог шиг байгаа юм. Заримдаа охинтойгоо адил эрхлүүлнэ ээ. Түүнээс бус би их хийж байна, чи бага хийж байна гэх тунирхал байдаггүй. Би ер нь их азтай эмэгтэй. Миний сонголтоор, миний шалгуураар сонгогдсон төгс эр хүн л гэж боддог. Бид хоёрын дунд ер нь нэг их асуудал үүсээд байдаггүй юмаа.

-Ямар ч асуудал уу?

-Ямар ч асуудал. Ийм гэр бүл үнэхээр ховорхон байдаг. Би үүгээрээ маш их бахархдаг.

-Ямар ч асуудалгүй гэр бүл гэж байдаггүй гэдэг шүү дээ?

-Бид хоёрын юуг асуудал гэж бодох вэ гэдэг енцөг их адилхан. Тийм болохоор энэ их ховор бас их азтай тохиолдол. Жижиг сажиг хэрүүл манай гэрт гардаггүй. Мэдээж санал зөрөлдөх асуудал байдаг. Гэхдээ хэзээ ч ноцтой зөрчил үүсдэггүй. Санал зөрөлдөх үе юун дээр гардаг гэхээр улс төрийн шийдвэр, хэнтэй нэгдэх вэ, дараагийн алхам нь юу байх вэ гэх мэт ярианаас үүдэлтэй байдаг. Иймэрхүү сэдэв шууд манай гэр бүлийн ярианы гол сэдэв болдог. Манай нөхөр зарим үед энэ сэдвээр бичих хэрэггүй юм шиг байна. Хүн болгонтой дайсан болоод яах юм бэ гэх нь бий. Миний хувьд тэр үед нь заавал бичих ёстой гэх нь бий.

-Гэр бүлд иймэрхүү сэдвээс илүү ахуйн асуудлаас болж санал зөрөлдөх нь түгээмэл байдаг гэдэг дээ?

-Ахуйн асуудалтай холбоотой маргаан бараг байхгүй юм байна аа. Ерөөсөө санаанд орохгүй байна.

Айлд тиймэрхүү маргаан байдаг л байх. Миний хувьд тэрийг хэтэрхий их хэрэггүй зүйлд амьдралаа үрж байна гэж боддог. Хоол хийсэнгүй. Хүүхдээ тэгсэнгүй гээд л. Би зарим үед хөдөө гадаа 10 гаруй хоногоор явна. Тэр үед манай нөхөр цэвэрхэн цамц, оймсоо дуусгачихсан “Чамайг байхгүй ч ёстой цамцныхаа олонд л гарлаа шүү” гээд сууж байдаг. Тэглээ гээд намайг “Чи хурдан цамц угаа” энэ тэр гэдэггүй. Аргаа барвал өөрөө бас ганц нэг хувцсаа халтардуулчихсан сууж байдаг юм. Гэхдээ би хэзээ ч нөхрөөрөө хувцсыг нь угаалгана гэж бодож байгаагүй. Цагаан хувцсыг нь бол бүр ч угаалгахгүй.

-Та өөрөө л угаах, цэвэрлэх ажлаа хийдэг гэж үү?

-Байнга өөрөө л угаана. За би ч юу байх вэ дээ. Угаалгын машин, бид хоёр л угаана л даа. Нөхрөөрөө угаалгын машинаар ч гэсэн угаалгадаггүй юмаа. Угаасан хувцас нь сэтгэлд хүрдэггүй юм шиг байгаа юм. Байнга л өнгийг нь холиод угаачих вий гэж болгоомжлоод байдаг юм.

-Та анх телевизийн сэтгүүлч байхдаа үсээ тод өнгөөр буддаг байсан. Тэр сонголтууд таны өөрийгөө бусдаас онцгойлж илэрхийлэх гэсэн оролдлогууд байсан гэвэл зөвшөөрөх үү?

-Үгүй ээ, тухайн үед үсээ богиносгож, эрүүлжүүлэх хэрэгтэй байсан. Тэгээд тэртэй тэргүй тайрах юм чинь түүнийхээ өмнө өнгийг нь өөрчилж үзье гээд л шараар будуулж байсан санагдаж байна. Тэгээд зохиж байсан болохоор нь хоёр, гурван жил шар үстэй явсан. Тэр үед намд ажиллаж байсан учраас олон хүн намын ажилд ийм тод өнгийн үстэй байх нь зохимжгүй гэдэг байсан ч би “Энэ бол эмэгтэй хүний өөрийнх нь сонголт” гээд хамгаалдаг байсан.

-Тэр өнгөнөөс болоод таныг одоо ч хүртэл “Шар Уянга” гэж тодотгох юм билээ?

-Нээрээ тийм шүү. Одоо ч гэсэн тэгж дуудах хүмүүс байдаг.

-Та өөртөө эмэгтэй хүнийхээ хувьд хэр анхаарал тавьдаг вэ. Таныг чамгүй их гоо сайхнаар эргэлддэг эмэгтэйчүүдийн нэг гэж бодох хүмүүс байдаг?

-Тэгж бодуулж чадаж байгаа бол сайхан л байна. Харамсалтай нь тэгж явах зав бараг байдаггүй. Энэ бол гайхуулах бус харин ч муу чанар л даа. Би уг нь бага охин саяхан хоёр нас хүрсэн болохоор өөртөө цаг зав гаргаж, анхаарал тавих талаар бодож, төлөвлөж байсан. Гэтэл шинэ ажилтай болоод, дээр нь бие давхар болчихоор тэр төлөвлөгөөгөө хойшлуулахаас өөр аргагүй болчихлоо. Энэ хүүхдээ  төрүүлээд, ой гаруйтай болохоор нь тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бодол байна. Тэгэхээр бас сонгууль дөхчих гээд байдаг. Ямар ч байсан завсраар нь цаг зав гаргана л гэж бодоод байна.

-Хувцаслалтын хувьд та сүүлийн үед ажил хэрэгч хэрнээ, их дэгжин хослолууд өмсөх болсон. Энэ таны ажилтай тань холбоотой хувцасны өөрчлөлт үү?

-Би уг нь чөлөөт хувцсанд их дуртай. Зайлшгүй арга хэмжээнд л албаны хувцас өмсдөг. Биенд нэг л дасч, зохицож өгөхгүй байгаа.

-Хувцсаа хаанаас сонгодог вэ. Олны танил эмэгтэйчүүд сүүлийн үед брэнд бүтээгдэхүүнийг чухалчлах болсон байна билээ?

-Би брэнд энэ тэр гэдэггүй. Аль нь биенд эвтэйхэн байх вэ гэдгийг нь хардаг. Харин сүүлийн үед манай нөхөр брэндийн сонголт санал болгох болоод байгаа. Би бол нэг их үнэтэй ч биш, хямдхан ч биш хувцасны сонголт хийдэг. Энэ жил өмсөөд л дараа жил загвар нь хоцрогдох болохоор хэт үнэтэй хувцас авахаас зайлсхийдэг. Харин охинтой болсон чинь эмэгтэй хүн их өөр болоод ирдэг юм байна лээ. Ээмэг, бөгж авахдаа хүртэл өөртөө гэхээс илүүтэй дараа нь охиндоо өгнө, охиндоо үлдээнэ гэж бодож сонгодог болчихдог юм шиг санагдсан. Сая гэхэд л 300 мянган төгрөгийн үнэтэй ээмэг, бөгжний хослол авсан. Надаа их үнэтэй санагдаад байгаа. Гэхдээ миний насанд нэг их хямдхан хувцаслаж болохгүй юм шиг байна лээ. Бас хэт үнэтэй эдлэл цуглуулаад ч хэрэггүй.

-Үнийн хувьд алтан дундаж гэсэн үг үү?

-Бараг тийм дээ. Гэхдээ нас явах хэрээр сонголтууд ер нь жаахан үнэтэй тал руугаа яваад байх юм шиг байна лээ.

-Нөхөр тань аль брэндийг нь санал болгодог вэ?

-Монголд орж ирсэн бүх брэндээс л санал болгодог. Хоёулаа брэндийн дэлгүүрээр явья гээд дагуулаад явна. Дэлгүүр хэсэхээр манай нөхөр брэндийн лангуун дээр очиж, би хямдарсан барааны лангуун дээр зогсч байдаг. Тэгээд шүүмжлүүлэх үе бий. Гэхдээ хоёулангийнх нь санал нэгдвэл аятайхан юм худалдаж авдаг. Албаны хувцас үнэтэй байхгүй бол бас болдоггүй юм билээ. Гэхдээ өдөр болгон өмсөхгүй болохоор тэгж их олныг авах хэрэггүй юм болов уу гэж боддог.

-Хилийн чанад руу гарч амрах төлөвлөгөө бий юу. Энэ зундаа?

-Уг нь энэ зун Хайнань арал ч юмуу нэг дулаахан, далайтай газар руу аав, ээжтэйгээ, гэр бүлтэйгээ явж амарч үзэх төлөвлөгөө байсан. Даанч яагаад ч амжсангүй. Ажил ихтэй болоод байна л даа.

-Та хоёр анх хаана амьдралаа эхлүүлж байсан бэ?

-Оюутан байхдаа эхлүүлсэн л дээ. Манай нөхөр, бид хоёрын хэнийх нь ч ар гэр амьдрал хангалуун байгаагүй. Зарим үед хүнд хэцүү үе байсан. Гэхдээ хэн хэнд маань шантрах үе байгаагүй. Би хувьдаа энэ залуутай суучихвал энэ залуу ирээдүйд ямар хань байх вэ, би зүгээр нэг гэрийн эзэгтэй болоод дуусах уу, энэ хүн намайг дэмжиж чадах уу гээд бүхий л талаас нь бодож сонголт хийсэн. Үнэхээр тэр бүх шалгуурт нийцсэн нь л миний нөхөр.

-Таны нөхөр харин ямар шалгуураар таныг сонгосон гэж хэлдэг вэ?

-Хаяа энэ талаар бид хоёр ярьдаг шүү. Манай нөхөр эхлээд хөөрхөн, сайхан охин харагдсан .Тэгээд л  дараа  дараагийн  үйл  явц болсон гээд л ярьдаг. Эхэндээ манай аав, ээж Хуягаад жаахан таагүй байсан юм шиг байгаа юм.

-Одоо бол?

-Одоо бараг надаас илүү халамжилна. Намайг нөхрөө халамжилсангүй гээд шүүмжлээд байдаг. Хадмууддаа 100 хувь хүлээн зөвшөөрөгдсөн хүргэн гэж манай нөхрийг л хэлэх байх. Манай хадмууд эрт нас барсан. Бид хоёрыг суухад хадам ээж маань байсан. Бид хоёрыг дөнгөж нийлсний дараа эмнэлэгт хэвтэж байхдаа “Миний хоёр хүү дуулбал их сайхан дуу байна” гээд үгийг нь бичээд өгч байсан нь одоо ч их сайхан санагддаг. Өнөөдөр байсан бол бас л бидэнтэй хамт амьдрах байсан болов уу гэж боддог.

-Анх та хоёр хаана амьдарч байсан юм бэ?

-Баянхошууны тийшээ айлын хашаанд гэр хөлсөлж бариад амьдралаа эхлүүлж байсан. Дурсахад олон сайхан дурсамж байдаг. Хоёулаа оюутан байсан болохоор айлд хоноод гэртээ ирэхэд ус таг хөлдчихсөн, түлээ, нүүрснээс эхлээд хэцүү л байдаг байсан. Гэхдээ тэр бүхнийг хүнд хэцүү гэж бодож байгаагүй. Гэтэл хүмүүс биднийг гэнэт л баяжиж, гэнэт л аймаар болсон гэж яриад байдаг. Тийм юм байхгүй л дээ. Бид хоёрын зохиосон амьдрал нэг л өдөр гэнэт ирээгүй. Хангалттай тэмцсэн. Анх 1998 онд нийлээд 2005 онд бид хоёр нэг өрөө байранд орж байсан. Тэр хугацаанд бид хоёр гэртээ юу ч авч үзээгүй. Байнга л нэг газраас нөгөө рүү нүүдэг байсан болохоор юу ч авах шаардлага байгаагүй.

Олсон бүх мөнгөө л хурааж, хадгалсан. Зургаан жил хураасан, сонгуульд ажилласан, нэвтрүүлэг хийсэн, пиарын зөвлөгөө өгсөн, улс төрчдийн өмнөөс нийтлэл бичсэн, ном редакторласан гээд их зүйлийг хийсэн. Тэгэхэд хүмүүс хүн шантаажилж мөнгө олсон гээд л бичдэг. Тэгж болохгүй л дээ. Тийм өнцгөөс харж байгаа хүмүүсийн хараа, сэтгэлгээг нь би их сонин гэж боддог. Хүн ажилсаг, ухаалаг, чадалтай, чадвартай байж чадвал амьдралаа дээшлүүлж чаддаг гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тэгээд л сэтгүүлч хүн ингэж сайхан амьдрах боломжгүй гээд зүтгэчихдэг. Манайхан их сонин л доо.

-Уг нь сэтгүүлчдэд ажлаа хийгээд явахад боломж, бололцоо олддог гэдгийн нотолгоо нь таны амьдрал гэсэн үг үү?

-Манай нөхөр их өндөр хөлсөөр нийтлэл бичдэг. Нэг удаагийн бичлэгийн захиалга нь өөрийнх нь үзэл бодолтой нийлж байвал бичдэггүй биш бичдэг. Хамгийн үнэтэй бичлэг нь таван сая төгрөгөөр үнэлэгддэг.

-Нэг нийтлэл үү?

-Тийм ээ, гурван саяар ч бичдэг. Нэг саяар бичих тохиолдол ч байдаг. Гэхдээ энэ бол хамгийн доод ханш. Үүнээс доошоо бичиж байгаагүй. Хүн яагаад би Баатархуяг шиг үнэ хүрэхгүй байна, Уянгад төлж байгаа шиг мөнгийг надад яагаад төлөхгүй байна гэж бодох ёстой байтал “Энэ хоёр яаж баяжаад байна” гэж хардаг. Юмыг ер нь өөр нүдээр харах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөнгө хүнд хэзээ ч зүгээр байхад орж ирдэггүй. Бид гэхдээ баяжаад сүйд болоогүй. Баян байх хүсэл ч байхгүй. Зүгээр л энгийн сайхан сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Харин одооноос нэг хувийн бизнестэй болох талаар ярилцаад байгаа.

-Ямар чиглэлээр вэ?

-Яг бодож олоогүй байна. Бизнесийн хувьд жаахан авъяасгүй юм шиг байгаа юм. Хүн цаг үргэлж ингэж оюуны хөдөлмөр эрхэлж, амьдарна гэж байхгүй. Насны эрхээр өтөлнө, хөгширнө. Тэр үед нэг санаа амар үр шимийг нь хүртээд, үр хүүхдээ сэтгэл амьдрах боломжоор хангахын тулд өөр чиглэлээр бизнес эхлүүлэхээр ярилцаж л байна.

-Улстөрч эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэй хүний мөн чанар болох эмэгтэйлэг байдал, романтик мэдрэмжийн талаар ярихаас зайлсхийх нь бий. Энэ нь улстөрч хүн хатүу чанад байх ёстой гэх  тогтсон ойлголттой холбоотой юм шиг санагддаг. Таны хувьд?

-Өлсгөлөн зарлаж байх үеэрээ эмэгтэй улс төрчдийн нэг уулзалтад очиход нэг улс төрч эмэгтэй “Улс төр өөрөө эмэгтэй хүнийг эмэгтэй хүн биш юм шиг ойлгуулчихдаг” гэжярьж байсан. Би тэгээд тэр эмэгтэйлэг чанараа алдахгүйгээр яаж улс төр хийж болох вэ гэдэг талаар бодож эхэлсэн. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээрээ л байх ёстой. Түүнээс бус заавал мөн чанараа алдах шаардлагагүй. Магадгүй надад эмэгтэй хүнд байдаг тэр романтик мэдрэмж, сонирхол харин ч их байдаг байж мэдэх юм. Үгүй ядах нь ээ л хаяа найз хүүхнүүдтэйгээ яриад эмэгтэйчүүдийн ярьдаг сэдвээр яриад суухаар их гоё амралт болдог.

-Эмэгтэй улстөрчид наад зах нь үсээ богиносгохоос эхлээд л өерсдийн хиймэл дүр төрхийг бүрдүүлдэг юм шиг санагддаг?

-Би урт үсэнд дуртай. Үсээ эрүүлжүүлэх сонирхлоор хусуулаад одоо ургуулж байгаа. Эмэгтэй хүнд урт үс л гоё байдаг. Тиймэрүү түгээмэл дүр төрх байхын хувьд ч байдаг юмаа.

-Ямар машин унаж байгаа вэ?

-Би “Тоёото”-гийн машин л сонгодог. Найдвартай, хамгаалалттай байдаг. Гэхдээ шинэ машин авах боломж бололцоо нь өнөөдөртөө алга. Японд унаж байсан машин аваад хоёр жил болоод сольдог. Тэгэхгүй бол тэрнээс удаан жил барихаар сэлбэг хэрэгсэл гээд нэмээд л зардал гараад байх юм билээ. Яваандаа нэг сайхан шинэ тэрэг авч, удаан хугацаанд унах юмсан гэж бодоод л байгаа.

-Гоо сайхны салоноор хэр үйлчлүүлдэг үү?

-Өөрөө л өөрийгөө болгочихдог ш дээ. Ер нь тэгээд гоо сайхны салонд орж, тосонд найдахаас илүүтэй эмэгтэйчүүд булчингийн дасгал хийхээс эхлээд эрүүлээр гоо сайхандаа анхаарах ёстой юм болов уу гэж боддог. Анзаараад байхад манайхан менгөндеө гоо сайхнаа найдаад байх шиг.Би энэ талын ном ном, зөвлөгөө их уншдаг болоод байгаа. Хүн охинтой болохоороо тиймэрхүү зүйлд их ач холбогдол өгдөг болдог юм билээ.

-Улс төрчдийн дунд наргиж цэнгэх хамтдаа найрын ширээний ард асуудлаа шийдэх зуршил түгээмэл байдаг. Та тэдний найр цэнгээнд хэр оролцдог вэ?

-Мэдээж ярьж, хөөрөх үе байх нь байдаг. Хүн л юм чинь хаяа тохируулаад хэрэглэх үе байна. Гэхдээ би цагаан архи дангаар нь ууж огт чаддаггүй. Хаяа пиво, вино уудаг. Харин одоо л давхар биетэй болчихоод болохгүй байх шиг байна. Гэхдээ улстөрч эмэгтэй гээд л эмэгтэйлэг байдлаа алдаад эрчүүдтэй адилхан хэмжээгээр уух шаардлагагүй л дээ. Хүн тохируулдаг л байх хэрэгтэй. Тэгж ууж идлээ гээд шийдэгдээд байдаг асуудал ч гэж байхгүй. Эрчүүдийн хувьд өөр байх л даа. Ууж идэх хэрэгцээ гарахгүй биш гардаг. Тэр бүхэнд цэмцэгнээд л, хүмүүсийг эвгүй байдалд оруулаад байх хэрэггүй. Гэхдээ нөхөрсөг орчин заавал архитай орчинд үүсдэг гэж ойлгохгүй байна аа.

-Багынхаа найз нартай хэр холбоотой байдаг вэ?

-Хаяа л уулздаг. Гэхдээ амьдралын зам мөрөө хөөгөөд ерөнхийдөө хөндийрчихсэн.Ярих ярианы сэдэв олдохгүй, бага наснаас өөр ярих юм байхгүй болчихдог юм шиг байгаа юм. Гэхдээ энд тэнд таарахаар тэврэлдэж уулзаад, ярьж суух тохиолдол бишгүй л байдаг.

-Та энэ оны дөрөвдүгээр сард “Би 2008 оноос хойш М.Энхсайхан даргатай уулзаагүй” гэж байсан. Гэтэл гурван сарын дараа Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Энэ сонголтод тань гайхах олон хүн байгаа. Нуулгүй хэлэхэд надад ч гэсэн их сонин санагдсан?

-Яах вэ дээ, үндэсний үзэл гэдэг бол миний байнга бичиж ирсэн сэдэв. Үндэсний шинэ нам анх байгуулагдаж, гишүүдийнх нь ярьж хэлсэн зүйл биднийхтэй их ойрхон байсан. Хүмүүс хоорондоо уулзахгүй ч гэсэн ярьж хэлж байгаа зүйлээрээ ойрхон байгаагаа мэдрэх тохиолдол байдаг. М.Энхсайхан дарга бид хоёрын хувьд тийм л байсан. Тэгээд ч Үндэсний шинэ нам гэдэг бол зөвхөн М.Энхсайхан гэсэн үг биш. Миний хувьд энэ сонголтыг хийсэндээ харин ч их аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаа. Би найз нөхдөөсөө өөрийнхөө хийсэн сонголтод эргэлзэж, дэмий ч юм хийв үү дээ гэсэн бодлыг олж хардаг. Миний хувьд би ийм л юм хийх байсан, ийм л замаар явах байсан гэдгээ үнэхээр сайн мэдэж байгаа. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Тийм учраас би цаашид хийх зүйлээ төлөвлөөд, өөртөө итгэлтэй ажиллаж байна.

-Анх энэ намд элсэх саналыг танд хэн тавьсан бэ?

-Ерөнхийдөө намынхан маань дотроо нэлээд ярилцсан байсан. Тэгээд “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Батцогтоор дамжуулж хэд хэдэн удаа санал тавьсан. Тухайн үед нь шийдэж чадахгүй байж байгаад дөрөвдүгээр сарын 5-ны дараа нэг шийдвэр гаргах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг тухайн намын хувьд том албан тушаал. Иймд намынхаа ирээдүйг хэрхэн харж байна?

-Намынхаа ирээдүйг өөрийнхөө ирээдүйтэй л холбож харна. Үндэсний үзэл гэдэг бол ерөөсөө л төрийн бодлого байх ёстой. Гадны оюун санаагаар бус Монголчууд өөрсдийнхөө оюун санаагаар, үндэсний үзлээрээ улсаа удирдах ёстой. Иймээс ч Монголчууд маань их сайн ойлгож, хүлээж авч байна. Түүнээс бус би зүгээр нэг албан тушаал харсандаа ийшээ ороогүй. Энэ бүхэн миний зорилго байсан. Би өөрийнхөө зорилгод тууштай байдаг. Цаашид улам далайцтай, эрч хүчтэй явна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Та Монголд үүссэн иргэний  хөдөлгөөний  нэлээд идэвхтэй оролцогч .Сүхбаатарын талбайгаас “олж авсан” хөдөлгөений найз нартайгаа өнөөдөр хэр харилцаатай байдаг вэ. Олонх нь таны багийн найз нарын адил зам, замаа хөөсөн гэх яриа бий?

-Сайн харилцаатай байгаа шүү. Саяхан гэхэд л Ж.Батзандан биднийг зусландаа урьж, нэг сайхан ярьж суусан. Гэр бүлээрээ тойрч суугаад, үр хүүхдүүдээ тоглуулаад анх тэмцлээ эхлүүлж байсан үеэ дурсаад яриад суухад их гоё байсан. Бид нар хаяа тиймэрхүү уулзалт хийдэг. Сайхан байдаг юм. О.Магнай, Ж.Батзандан гээд бидний хувьд нэг л үеийнхэн. Улс төрд өөрсдийн дуу хоолойг идэвхтэй гаргаж байгаа залуусын хувьд цаашид ч шийдвэр гаргах түвшинд хамтдаа очих байх гэж боддог. Эцсийн бүлэгт нэг нэгнийхээ оршуулга дээр ч цэцэг өргөх л найзууд л даа.

-Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан гуай саяхнаас хамтдаа тэмцэж явсан залуустаа итгэл алдарч байгаа тухайгаа ярих болсон байна билээ?

-Мэдэхгүй байна. Би Баасан эгчийг их хүндэлдэг. Бид их дотно байсан. Тэр хүн хамгийн тууштай, эрч хүчтэй тэмцэгч. Хүн хүний үйлдлийг аль ч өнцгөөс нь харж болно. Би Баасан эгчтэй гуниж гутрах, баярлаж хөөрөх гээд олон үед нь хамт байсан. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 5-наас хойш бол уулзаагүй. Тэр үед би хөдөө явах гээд тэднийд очиж, дулаан дээл авахад надад “Гол нь биеэ бодоорой. Даарч болохгүй шүү” гэж байсан. Одоог хүртэл дээлийг нь аваачиж өгч амжаагүй л байна. Удахгүй сайхан уулзана даа.

-Манай сонинд өгсөн ярилцлагандаа”Амлалт нэхэх ард түмний холбооны цаана Н.Энхбаяр байгаа. Би Уянгааг дэмий юманд оролцоод хэрэггүй” гэж хэлж байсан гэсэн байна билээ?

-Хүмүүс харин ард нь Н.Энхбаяр байгаа гээд л яриад байх юм. Миний санаж байгаагаар Баасан эгч надад “Даарч хөрөв” л гэж байсан. Н.Энхбаяр гэж хүн бидний ард байгаагүй. Харин хувь улс төрчийнхөө хувьд өөрөө байхыг хүссэн байж магадгүй. Тэрийг үгүйсгэхгүй. Баасан эгч бол тиймэрхүү сонирхол байдгийг мэднэ. Биднийг аль болох олон хүн цугларуулах гээд, зардал мөнгөгүй явж байх үед “Ард нь Н.Энхбаяр байна” гэж яриа өгсөн байсан. Тэр бол тухайн хүний өөрийнх нь, харж байгаа өнцөг.

Миний ард бол үнэхээр Н.Энхбаяр байгаагүй. Намайг Н.Энхбаяртай яагаад холбоод байдгийг нь би ойлгодоггүй. Ийм хардлага бол намайг таньж чадаагүй хүний л бодол байх. Заримдаа хүн хүний асуудалд хэтэрхий доромж хандах юм. Би Үндэсний шинэ намыг сонгосон нь миний үзэл бодлын үнэ цэнэ,  явах замаа олж харснаас л үүдэлтэй. Би хувьдаа Н.Энхбаярыг Үндэсний шинэ намтай холбоотой гэж бодохгүй байна. Тэр хүн харин ч МАХН-аасаа тийм амархан гарах хүн биш байх. Ер нь тэгээд хүн өөрийнхөө үзэл бодлоор сонголт хийж байхад нэг хүн дээр очиж байна гэж харна гэдэг бол хэтэрхий  бүдүүлэг хэрэг. Надад бүдүүлэг хандаж байгаагаас илүүтэй өөрийнх нь хараа ядмаг байгаагийн илрэл. Хүн өөрийгөө хүн болгонд эерэг ойлгуулна гэдэг боломжгүй. Би өөрийнхөө л явж байгаа. Энэ сонгосон замдаа ч итгэлтэй байна.

-Эмэгтэйчүүдийг улс төрд идэвхтэй оролцоод эхлэхээр өсрийнхөө хүч чадлаар гэхээс илүүтэй бусдын дэм тусаар урагшилж байна гэж хардаг. Танд бусдын дэмжлэг хэрэг болдог уу?

Тийм дэмжлэг авах байсан бол би аль хэдийнэ тийм дэмжлэгээ байхгүй болгочихсон. Би анхнаасаа л бие дааж, өөрийнхөө чадлаар гарч ирсэн. Надад хэн нэгний дэмжлэг, кран, цахилгаан шат байгаагүй. Дэмжлэг байсан гэвэл гэр бүлийн маань л дэмжлэг байсан.

-Яг үнэндээ таныг улс төрд улам их эрч хүчтэй байх сонирхолтой байгаа энэ үед тань “Улс төрөөс гарах тухай бодож байсан уу” гэж асуувал ихээхэн утгагүй асуулт болох бололтой. Тийм үү?

•Одоо бол гарахад хэцүү болчихоод байна. Цаашаа явах зам өлон байна. Би тэр бүх боломжийг ашиглая л гэж бодож байна даа.

Г.Отгонжаргал “Улс төрийн тойм”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Smevnndb promotion, https://www.indianapolishometo wninternet.com/track?id=https% 3a%2f%2fconnedanipp.bandcamp.c om%2falbum%2f8-9 iskusstvo_8-9_klass_sergeeva_s kachat_besplatno, http://www.payam.net/__media__ /js/netsoltrademark.php?d=flin eleatha.bandcamp.com%2falbum%2 f--8 Tuulgan_kungo_arnalgan_kaaloo_ tilekter, http://793d.com/__media__/js/n etsoltrademark.php?d=geridysso u.bandcamp.com%2falbum%2fthe-w hite-stripes-seven-nation-army -mp3 the_white_stripes_seven_nation _army_mp3, http://thelonggrayline.com/__m edia__/js/netsoltrademark.php? d=vigastlidi.bandcamp.com%2fal bum%2f7-8 gdz_z_v_dubas_f_zika_7_8_klas, http://ceramicpiping.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= flineleatha.bandcamp.com%2falb um%2fmegmeet-mp116a skhema_blok_pitaniia_megmeet_m p116a, http://seo.mln.lt/redirect.php ?url=https%3a%2f%2fhaitfinolnu x.bandcamp.com%2falbum%2f2-2 oplot_2_tv_programma_telepered ach_na_segodnia, https://sumdemorre.bandcamp.co m/album/torrent-fs2004-ifly-74 7-v2 Torrent_fs2004_ifly_747_v2, https://vigastlidi.bandcamp.co m/album/--2 denis_ueitli_psikhologiia_pobe dy_audiokniga_skachat, http://seo.qubem.com/redirect. php?url=https%3a%2f%2fglycinas bio.bandcamp.com%2falbum%2f- chernoknizhnik_v_mire_magov, http://www.berdsk.orthodoxy.ru /resursy.htm?url=https%3a%2f%2 fvigastlidi.bandcamp.com%2falb um%2fpapi-chulo-mp3-free-downl oad-320kbps papi_chulo_mp3_free_download_3 20kbps, https://vigastlidi.bandcamp.co m/album/new-in-chess-yearbook- 115-pdf-download new_in_chess_yearbook_115_pdf_ download, http://movingwords.com/__media __/js/netsoltrademark.php?d=gl ycinasbio.bandcamp.com%2falbum %2fxavier-rudd-spirit-bird-mp3 -torrent xavier_rudd_spirit_bird_mp3_to rrent, http://www.payhealth.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= maitenetro.bandcamp.com%2falbu m%2f- zhban_medu_kazka_skachat, http://www.crosslinksdover.org .uk/goto-link.php?link_id=http s%3a%2f%2fmulratlmamoo.bandcam p.com%2falbum%2f--9 boris_medvedev_ochishchaem_org anizm_ot_parazitov_skachat_bes platno_knigu, http://bostonjunioreagles.com/ Goto.asp?URL=https%3a%2f%2frer isktire.bandcamp.com%2falbum%2 fwindows-7-ultimate-ekran-kart -driver-indir-gezginler windows_7_ultimate_ekran_kart_ driver_indir_gezginler, http://files-pc.com/__media__/ js/netsoltrademark.php?d=mulra tlmamoo.bandcamp.com%2falbum%2 f8 gdz_biboletova_8, http://www.tim.hi-ho.ne.jp/cgi -bin/user/mogura/rank.cgi?mode =https%3a%2f%2fghetetapfi.band camp.com%2falbum%2f--4 mir_dushi_zelenograd_otzyvy_ne lli, http://tazminique.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=lab doctderes.bandcamp.com%2falbum %2fgvox-encore-505-mac-torrent gvox_encore_505_mac_torrent, https://connedanipp.bandcamp.c om/album/fsx-crack-dll fsx_crack_dll, http://cheshirelacrosse.com/Go to.asp?URL=https%3a%2f%2fghete tapfi.bandcamp.com%2falbum%2f- -7 karty_krasnoiarskogo_kraia_i_k hakasii_dlia_navitel_skachat_b esplatno, https://haitfinolnux.bandcamp. com/album/lexand-sr-5550-hd-4p da lexand_sr_5550_hd_proshivka_4p da, https://conttersfuddchsal.band camp.com/album/rocksmith-2014- dlc-crack-pc rocksmith_2014_dlc_crack_pc, https://glycinasbio.bandcamp.c om/album/xavier-rudd-spirit-bi rd-mp3-torrent xavier_rudd_spirit_bird_mp3_to rrent, http://www.pcmoon.com/sifi_dir inc/sifi_click.php?url=https%3 a%2f%2fmulratlmamoo.bandcamp.c om%2falbum%2f8 gdz_biboletova_8, http://communitybankcbd.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=labdoctderes.bandcamp.com%2 falbum%2fpokemon-meboy-jar-hac k Pokemon_meboy_jar_hack, https://nalicongsteph.bandcamp .com/album/--3 Spravka_o_tom_chto_rebenok_pos eshchaet_kruzhok_obrazets, http://lmybaseball.com/Goto.as p?URL=https%3a%2f%2fghetetapfi .bandcamp.com%2falbum%2f5-3 gdz_po_russkomu_iazyku_5_klass _didakticheskie_materialy_fedo seeva_otvety, http://blukuller.net/__media__ /js/netsoltrademark.php?d=noic arefbi.bandcamp.com%2falbum%2f 12-14 Iunye_modeli_devochki_12-14_ve rotichnykh_pozakh, http://www.saudi.net/__media__ /js/netsoltrademark.php?d=cyaf rasradis.bandcamp.com%2falbum% 2fepson-l220-scanner-driver-fr ee-download-for-windows-10 epson_l220_scanner_driver_free _download_for_windows_10, https://glycinasbio.bandcamp.c om/album/--8 analiz_stikha_uvy_zachem_ona_b listaet, http://www.gplshop.dk/redirect or.php?url=https%3a%2f%2fdlinl owccomra.bandcamp.com%2falbum% 2f- shablon_tablichki_esli_vam_mes haet_moi_avtomobil_raspechatat , https://flineleatha.bandcamp.c om/album/--8 Tuulgan_kungo_arnalgan_kaaloo_ tilekter, http://www.zk.lovenet.cn/ienum ber.php?action=https%3a%2f%2fs earchturnthera.bandcamp.com%2f album%2femedia-cards-cs-7-seri al Emedia_cards_cs_7_serial, https://dlinlowccomra.bandcamp .com/album/torrent-girl-with-t he-dragon-tattoo-soundtrack torrent_girl_with_the_dragon_t attoo_soundtrack, http://www.financialaidinstitu te.org/__media__/js/netsoltrad emark.php?d=nmasecslimpho.band camp.com%2falbum%2fdownload-lv l-55-hack-cod4 download_lvl_55_hack_cod4, http://mrspotlights.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=c onttersfuddchsal.bandcamp.com% 2falbum%2fdownload-film-elysiu m-full-movie-sub-indo download_film_elysium_full_mov ie_sub_indo, http://www.centerpointenergyar .biz/__media__/js/netsoltradem ark.php?d=exlydiha.bandcamp.co m%2falbum%2furban-reign-game-f or-android urban_reign_game_for_android, http://www.southgloslibdems.or g.uk/r?u=https%3a%2f%2fdlinlow ccomra.bandcamp.com%2falbum%2f game-of-thrones-season-4-torre nt-download-480p Game_of_thrones_season_4_torre nt_download_480p, https://flineleatha.bandcamp.c om/album/pdf khomchenko_khimiia_skachat_pdf , http://handbagsbuy.com/__media __/js/netsoltrademark.php?d=la bdoctderes.bandcamp.com%2falbu m%2f11 gdz_z_nmetsko_movi_11_klas_rin a_savchuk, https://www.deutscherskiverban d.de/detail_athleten_de,386,16 6004,liste.html?filter_athlete n_betreuer_disziplinen=https%3 a%2f%2fgeridyssou.bandcamp.com %2falbum%2fwillmott-dixon-onli ne-induction willmott_dixon_online_inductio n, http://www.thebestpageintheuni verse.net/outgoing.cgi?u=https %3a%2f%2fclamernalma.bandcamp. com%2falbum%2f10 iushchuk_gdz_10_klas, http://www.fandy.nl/wp-json/oe mbed/1.0/embed?url=https%3a%2f %2fclamernalma.bandcamp.com%2f album%2f--9 napisano_kroviu_sobstvennogo_s erdtsa_diana_gebldon_chitat, http://litergazeta.ru/go.php?u rl=https%3a%2f%2fnalicongsteph .bandcamp.com%2falbum%2f10 gdz_po_istorii_10_klass_khacha turian,
IP:95.181.217.48  2018-11-20 18:30:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.