Хүмүүс: И.Одончимэг | |
Уран бүтээлээрээ бол аль хэдийн “од” болон гялалзаж байр сууриа бат бөх эзэлсэн ч үзүүштэй имижийг өөртөө бүрдүүлж чаддагүй хэмээн үргэлж шүүмжлүүлдэг нэг авъяаслаг бүсгүй байдаг нь жүжигчин Одончимэг. Хамгийн сонирхолтой нь одоо байгаадаа үргэлж итгэл төгс байдаг түүнийг өөлж, гоочилсон хүн гарвал фэнүүд нь нэн тааламжгүй ханддаг. Гэсэн ч аль арав хорин жилийн өмнөөс л шингэн, долгио бүхий чёлкоор гоёсон жүжигчин Одноод одоо “хэв маягаа эвд” гэж хэн ч хэлдэггүй нь гайхмаар. Уг нь бол алаг нүдэн бүсгүй хайртай хүнээ олохоороо түүндээ л таалагдахын тулд энэ үсээ өөрчилнө хэмээн ам алдаж байсан удаатай. Гэтэл ханхүүгээ олсон Одноо өнөөг хүртэл өнөөх л хэвээрээ угалзалсаар явааг бодоход нөхөрт нь ч бас Одноогийн энэ сонгодог шийдэл таалагддаг бололтой.