Монголчууд Олимпийн аваргуудаа угтан авлаа

2010/08/28
Share |
Хүмүүс:
Монголчууд Олимпийн аваргуудаа угтан авлаа

“Сингапур-2010″ залуучуудын анхдугаар олимпийн наадамд оролцож “Олимпийн аварга” хэмээх хүндтэй цолтныг хосоор нь төрүүлсэн Монголын баг тамирчид өнгөрсөн бямба гарагийн 11.50 минутад Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.  
Олимпийн алт, мөнгөн медальтай ирж байгаа тамирчдыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон тэргүүтэй албаныхан, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар болон Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын гимнастикийн холбоо, Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид болон тамирчдын аав, ээж, ах дүү, найз нөхөд нь цэцгийн баглаатай угтан авцгааж халуун баяр хүргэлээ.
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн Монголын баг тамирчдыг ахлаж явсан юм. Амжилтын хур буулгасан тамирчидтай хийсэн энэхүү уулзалтын үеэр “Сингапур-2010″ багийнхан хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж гаргасан амжилт болон цаашдын зорилт, сэтгэгдлээ хуваалцаж ярилцсан юм.
“Монгол хүн гурав гэсэн тоог ихэд билэгддэг. Тиймээс, өрсөлдөгч тамирчиндаа гурав дахь үдаагаа ялагдахгүй шүү гэж өөртөө амалсан амлалтаа амжилттай биелүүллээ.” хэмээн Монголын тамирчдаас залуучуудын олимпийн анхны алтан медалийг хүртсэн чөлөөт бөхийн тамирчин Б.Батцэцэг хэлж байв.
Харин “Сингапур-2010″  залуучуудын олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчин Г.Эрдэнэболд, спортын гимнастик Монгол Улсад амжилттай хөгжсөн шүү гэдгийг олон улсад таниулахыг зорьсон. Аав, ээж, багш дасгалжуулагч нарынхаа мөрөөдлийг биелүүлсэндээ тун баяртай байна гэж онцлон хэлж байлаа.
Анхдугаар олимпийн наадамд дэлхийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч, чамбай бэлтгэж оролцсон билээ. Тиймээс ч дэлхийн 204 орны 14-18 насны 3500 гаруй тамирчин 184 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа авъяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай орны хувьд 11 тамирчин залуучуудын анхдугаар олимпийн наадамд спортын долоон төрөлд хурд, хүч үзэж оролцсон. Хос олимпийн аварга, нэг мөнгөн медаль, шагналт тавдугаар байрт гурван тамирчин шалгарсан амжилтаар 173 орныг ардаа орхиж 32-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүлээд эх орондоо ирлээ.
Д.Өлзийсайхан

“Монцамэ”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jack rochel epsilon electronics ”Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. Look advanced to far added agreeable from you! By the way, how could we communicate?”
IP:184.170.137.25  2015-11-05 18:03:06
jiadzfn hVJa9fcwldgeegtqvn, [url=http://lqvfuivocery.com/] lqvfuivocery[/url], [link=http://pvnuhndxaskx.com/ ]pvnuhndxaskx[/link], http://daprnewlnvjs.com/
IP:46.161.9.8  2016-12-03 01:43:01
Billyciz wh0cd1946419 cialis from india
IP:46.161.9.20  2017-05-15 05:25:15
Billyciz wh0cd943950 doxycycline zetia cost generic prozac cost bentyl over the counter
IP:46.161.9.20  2017-07-13 03:06:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.