Топ модель Э.Одгэрэлийн нэг өдрийн гоёо арван мянган ам.доллар

2010/08/28
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Топ модель Э.Одгэрэлийн нэг өдрийн гоёо арван мянган ам.доллар

Дөчин насны босгыг хэдийн давсан ч мөнхийн залуу гэгдэн загварын тайзнаа гунхаж яваа тэрээр өдгөө ч Монголын хамгийн сайхан бас секси бүсгүйчүүдийг тэргүүлсээр байгаа. 1990 онд "Монголын сайхан бүсгүй шалгаруулах" улсын 2-р уралдаанаас мөнгөн эрдэнийн шагнал хүртэн, улмаар загварын тайзнаа очсон түүний намтрыг дэгсхэн хэлэхэд хүн бүр цээжээр мэдэх байх. "Загийн алим" киноны Ханбүргэдийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн жүжигчин Зоригтой хорь хүрээгүй насандаа амьдрал зохиосон ч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж төрхөмдөө буцсан тэрээр өдгөө өөртэй нь усны дусал мэт адилхан охинтойгоо амьдардаг.

Нэгэнтээ түүний экс нөхөр "Одгэрэл хэтэвчний хүүхэн" гэх утгатай ярилцлага өгч байсан ч тэрээр ямар ч тайлбар хийгээгүй. Магадгүй өөрийнх нь тухай сайн, муу ярианы алинд ч хариулт үл өгдөг түүний нууцлагдмал зан олны анхааралд илүүтэй өртөхөд хүргэдэг байж болох. "Мерседес бенз" маркийн машин хөлөглөдөг топ маань "Оддын хотхон"-д аж төрдөг. "Гоёо" болон "МС8" компанийн нүүр царай болсон тэрээр үнэт чулуун эдлэлийн дэлгүүр эрхэлдэг хувийн бизнестэй. Мэдээж донжлог энэ хатагтайн дэлгүүр хотын гангачуулыг цуглуулдаг, ашиг орлого сайтай газрын нэг. Харин одоо чив чимээгүй хэрнээ дуулиант хатагтайн амьдралд дассан түүний нэгэн өдрийн гангарааг сонжиж үзье.

Ханцуй, хормой нь хуниас бүхий даашинз дээр тэрээр нэхмэл мэт харагдах урт ангорон цамц өмсжээ. Өөрийг нь эрхэмсэг бас үнэ цэнэтэй харагдуулдгийн нэг нууц нь брэндийн барааг сорчилж хэрэглэдэгт ч байж мэдэх юм. Түүний гартаа барьсан энэ цүнх "Gianni Versage"-ийн шинэ загварын цүнх. 2009 онд шинээр үйлдвэрлэсэн энэ загварыг ердөө хар цагаан гэсэн хоёрхон өнгийн лакан арьсны сонголттойгоор худалдаанд гаргасан байдаг юм байна. Үнэ нь 2700 ам. доллар. Харин түүний хөлдөө угласан байгаа сарнай цэцгэн гоёотой гоёмсог туфль 750 ам.долларын үнэтэй. Гар утас нь 800 ам. доллар. Мэдээж үүн дээр түүний цагаан хүрээ бүхий ганган шил, бас бус зүйлийн өртөг нэмэгдэнэ.

Топ модель маань лав л нэг удаагийнхаа хувцаслалтад 10 мянга гаруй ам.доллар зардаг бололтой юм. Гэхдээ эрхэм та түүний хувцас хэрэгслийн үнэ цэнээс илүүтэй донж маягийг нь сонирхоод үзээрэй.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Yzryihhq , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1fSVe6-G GhHw0Iweq82Bi4d2sr-IBCemb , https://www.google.fr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1mdGqBxk qJPQpRNNi_mMSZ8g4HK80Girb , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1i6nQGYo OA74jOEtM3GpGA74jVLaUReVV ,
IP:81.22.46.201  2018-12-11 16:47:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.