Хүмүүс: Уранцэцэг.Г | |
“Мон Эрдэнэ” группийн захиралтай үерхэж байна, салж байна, нийлж байна гэхээс өөрөөр элдэв сенсаци тарьж, эрчүүдтэй холбогдоод байдаггүй “топ модель” Уранцэцэг уг нь эрэлттэй вкустай модель ч тун бизнес сэтгэлгээгүй эмэгтэй гэгддэг. Ямартай л экс найз залуугийнхаа нээж өгсөн “U models” агентлагийг идэвхитэйхэн ажиллуулчихдаг бол овоо хэдэн ирээдүйтэй модель төрүүлчих потенцальтай бүсгүй юмсан гэх хүн байдаг юм билээ. Жижигхэн зах зээл дээр загварын агентлагууд олширсонтой холбоотойгоор Урнаагийн анхны бизнес амжилтгүй болсон ч модель бүсгүй зүгээр суугаагүй бололтой. Тэрээр одоо ээжтэйгээ хамтран эмийн бизнес эрхлэх болсон гэнэ. Эм, эмийн бүтээгдэхүүний бизнес нарийн тэр тусмаа хаа хамаагүй загварын бүсгүйд нэлээн ярвигтай байгаа бололтой. Байс гээд л бичиг цаасны их ажилд дарагдан, мунгинаж явдаг болсон дуулдана билээ.