Хүмүүс: Lohan Lindsey | |
Америкийн жүжигчин, дуучин Линдсей Лохан 13 хоногийг бааранд өнгөрүүлснээс хоёр сар архины албадан эмчилгээнд хамрагдах болсон. Гэхдээ тэрбээр эмчийн тодорхойлолттойгоор 23 хоногийн дараа эмнэлгээс гарлаа.
Энэ тухай “Vanity Fair” сэтгүүл түүнтэй ярилцахад “Би эргээд А зэрэглэлийн жүжигчин болмоор байна. Гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж урьдын адил бусдаас хайр, хүндлэл мэдрэхийг хүсэж байна. Архинд донтсон минь бага, залуу насны алдаа. Гэхдээ хүн бүр алдаанаасаа суралцдаг шүү дээ” гэжээ.
Ж.ЗУЛ Өнөөдөр