Хүмүүс: Батсүх | |
“Номин талст” хамтлагийн үндэс суурийг тавьсан, “Номин” хамтлагийн ахлагч Равжаагийн тухай яриа өрнөхөд дуучин Батсүхийн сэтгэл гэгэлзээд ирдэгийг фэнүүд нь тун ч сайн мэднэ. Сүхээгийн сайн ах, найз, хамтрагч энэ эрхэмийн зохиосон олон сайхан дуугаар “Номин талст” хамтлаг фэнүүдийнхээ сонорыг мялааж байсан. Тэгвэл олон жилийн өмнөх “Номин талст” хамтлагийн олон хит дуунуудын эзэн Равжаа агсаны гэгээн дурсгалд зориулж “Номин талст” хамтлагийн ахлагч Батсүх шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Энэхүү цомог нь Равжаа агсаны зохиосон 11 дуунаас бүрдэх аж.