Дизайнер Соёлмаагийн найз залуу эхнэрийнх нь үүргийг гүйцэтгэдэг

2010/08/31
Share |
Хүмүүс: Н Соёлмаа | 
Дизайнер Соёлмаагийн найз залуу эхнэрийнх нь үүргийг гүйцэтгэдэг

Монгол үндэсний хувцасаа дэлхий дахинд сурталчилж, залуу үедээ өвлүүлэх тал дээр нэлээд дорвитой ажил явуулж байгаа дизайнер Соёлмааг дэндүү эршүүд гэж эрчүүд ад үздэг. Түүгээр ч барахгүй загварын бүсгүйчүүдийн хувьд хамгийн эрхэм энэ эмэгтэй хэтэрхий  хэдэр зантай нэгэн. Ямартай л топ модель Одгэрэлийг хүртэл айлгаж, ичээдэг айхтар характертай Соёлмаагаас жийрхдэг хүн олон байх. Нэлээд удаан өөрөөсөө олон насаар дүү залуутай үерхэж байгаа дизайнер хатагтай үе үе нялх амрагаа хөөгөөд явуулчихдаг тухай сонин хэвлэлээр шуугиж байсан удаатай. Үнэхээр ч дизайнер Соёлмаа өөрөө хүртэл хамтран амьдрагчаа багагүй дээрэлхдэг болохоо хүлээн зөвшөөрсөн байна билээ. Ямар сайндаа л гэр доторх эр, эмийн хоёрын үүрэг солигдсон байх вэ дээ. Гэр цэвэрлэж, хувцас угааж, хоол хийнэ гэдгийг мэдэхгүй дизайнер хатагтайн эхнэрийн үүргийг хамтран амьдрагч, найз залуу нь тун давгүй гүйцэтгэдэг юм гэнэ билээ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.