Э.Амарбат: Ганчимэгт ямар нотлох баримт байгааг би мэдэхгүй

2010/08/31
Share |
Хүмүүс:
Э.Амарбат: Ганчимэгт ямар нотлох баримт байгааг би мэдэхгүй

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын тухай өнгөрсөн гуравдугаар сард "Хүчингийн хэрэг үйлдсэн" гэх мэдээлэл цацагдаж, тэр асуудалд нь УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалай хүртэл оролцчихсон явсан нь Монголчуудыг эвэртэй туулай үзсэн мэт цочирдуулсан.

Тухайн үед эл мэдээллийг өгсөн өмгөөлөгч С.Ганчимэг нэг хэсэгтээ л хэвлэлийн "баатар" болсон.

Тэрээр сэтгүүлчийн асуултад "Э.Амарбат намайг хэд хэдэн удаа хүчирхийлсэн. Би хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байгаа. Мөрдөн байцаагчид шаардлагатай бүх зүйлээ хэлсэн. Энэ хэргийн талаар манай ангийнхан үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ Э.Амарбат болон түүний найз прокурор н.Эрдэнэбат нар үйлдсэн хэргээ нууж дарахын тулд мөрдөн байцаагч болон гэрчүүдэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Харсан хүмүүс үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Би хүн гүтгээгүй. Би сэтгэл санаа, биеэрээ маш их хохирсон.

Нэр төрд халдаж гүтгэсэн гэх мэдээлэл худлаа. Би хохирогч байж яагаад эрүүгийн хэрэгт татагдах ёстой гэж. Тийм зүйл байхгүй гэж бодож байна. Би үнэн зүйл хэлсэн. Хэлсэн үгнийнхээ хариуцлагыг хаана ч хүлээнэ" гэсэн хариултыг өгч байсан.

Харин түүнийг Э.Амарбат хүчирхийлсэн гэдгийг нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж үзээд нотолж чадаагүй. Дараа нь Э.Амарбат Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан худал мэдээлэл цацсан, нэр төрд халдсан гэх үндэслэлээр түүнийг шүүхэд өгсөн билээ. Эл нэр төр сэргээх шүүх хурал өмнө нь хоёр ч удаа тов нь гараад болоогүй төдийгүй энэ удаагийнх ч мөн хойшиллоо.

Уг шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцохоор ирсэн Э.Амарбатаас дараахь асуултад хариулт авлаа.

-Шүүх хурал хойшлох болсон шалтгаан юу байв?
-Хариуцагч С.Ганчимэг ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо.

-Өмгөөлөгч С.Ганчимэг шүүх хуралд хоёр удаа ирсэнгүй, мөн таныг хүчирхийлсэн гэх нотлох баримт дэлгэнэ гэсэн байгаа?
-Сүхбаатар дүүргийн шүүгч энэ талаар та бүхэнд хариулт өгөх байх. Нотлох баримтын тухайд би мэдэхгүй байна.

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд хүчирхийлэл явагдсан гэх мэдээллийг өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэл мэдээллээр цацсан. Тэр байрыг "Голомт" банкнаас таньд өгсөн гэх мэдээлэл ч бий?
-Худал мэдээлэл. Тийм зүйл огт байхгүй.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Roberto Could you please repeat that? order lopid onlinePlumlee said Tuesday that a regiment of weight lifting has him at 245 pounds, a career high duricef antibiotic side effectsHe also said the company won’t turn a profit until 2020, when it hopes to produce 500,000 cars. famciclovir buy ukAlso Saturday, the Eastern League announced Taylor has been chosen its Rookie of the Year
IP:188.143.232.72  2016-12-24 13:19:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.