Б.Сарантуяа: Дараа жил хүү бид хоёр морь уяна

2010/08/31
Share |
Б.Сарантуяа: Дараа жил хүү бид хоёр морь уяна

Энэ удаагийн "Би-Өнөөдөр" буландаа Монгол Улсын Гавъяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяаг урьж сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас нь хуваалцлаа.

-Таныг "Харанга”-ын Лхагвасүрэнтэй хамт Солонгост суугаа нутаг нэгтнүүддээ тоглолтоо хүргэх гэж байгаа гэсэн. Хэзээ явах гэж байгаа вэ?
-Тийм ээ. ХААН банкны тэтгэлгээр Солонгос оронд суугаа нутаг нэгтнүүддээ ая дуугаа өргөхөөр болсон. Энэ сарын 22-нд Сөүл хотноо тоглолтоо үнэ төлбөргүй хүргэх гэж байгаа. Би ХААН банктай хамтран ажиллаад зургаан жил болж байна даа.

-Тоглолтын хажуугаар шинэ уран бүтээлээ хийгээд л байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Байнга л шинэ санаа, шинэ уран бүтээл хийх гэж бодож санаж байна. Одоо удахгүй болох Балхжавын тоглолтод нэг шинэ дуу дуулах гэж байгаа. Түүнийгээ бэлдээд л байна. Үүнээс гадна олон шинэ уран бүтээл хийж байна.

-Уран бүтээл арвин байгаа юм чинь шинэ цомог гаргах уу?
-Шинэ цомгийн маань 30-40 хувь нь бэлэн болсон гэхэд болно. Гэхдээ яг одоо гаргахгүй. Оны өмнөхөн юм уу, эсвэл хавар гаргах байх.

-Уран бүтээлийнхээ хажуугаа р мэдээж амарсан байх. Энэ зун хаагуур амарсан бэ?
-Амраад байгаа, ажиллаад байгаагаа заримдаа сайн мэдэхгүй л байна. Саяхан Сүхбаатар аймаг яваад ирсэн. Тэр нутгийн егзөр хутагтын дууг нь Бас нэг сонин гэвэл Эрдэнэ-цагааныхан миний хүүд гурван хурдан удмын морь бэлэглэсэн. Дараа жил хүү бид хоёр морь уях бодолтой байгаа.

-Тийм үү. Улсын наадамд уу?
-Үгүй байх аа. Аймаг, сумын наадамд уях байх. Олон сайхан уяачидтай хамтрахаар болсон. Тэдэнтэй хамтраад морио уяж өгнө дөө.

-Ямар галтай нийлж морио уях юм бэ?
-Төв аймгийн нялга Баянжаргалан, Өвөрхангай аймгийн уяачид нийлсэн нэгэн гал байдаг юм. Тэдэнтэй хамтрах байх. Ер нь их сайн уяачид байгаа.

-Хүү тань морио унах уу?
-Миний хүү мундаг том хүн болж байгаа шүү дээ. Энэ жил 13 нас хүрч байна. Сүхбаатар аймаг явахдаа Шилийн богд ууланд гаргаж эр хүний лундаа хийморийг нь сэргээгээд ирсэн.

-Хичээлийн шинэ жил эхэллээ. Хүүхдүүд тань сургуульдаа яваад бөөн баяр байна уу?
-Тийм ээ. Энэ жил хүү маань орос хэл сурахаар болсон. Үүнд нь би их баяртай байгаа шүү. Охид маань ч том болоод сайхан байна. Хүүхэд том болох сайхан юм аа.

-Манай сонины уламжлалт нэг асуулт байдаг юм. Та өнөөдөр ямар ажил амжуулах бодолтой байна вэ?
-Ажил их байна аа. Лхагваа бид хоёр хамтраад "Анхны хайр" гэдэг дуу дуулсан юм. Түүнийгээ бэлдэнэ. Ер нь бол Солонгос явах бэлтгэлээ л хийнэ дээ. Бас Төв аймгийн Баян сумын сургуулийн ой болж байгаа. Тийш ээ явах байх. Аавын минь нутгийн айраг сайхан иссэн байгаа. Зав гарвал тийшээ давхидаг ажилтай болоод байгаа.

-Та ч тэгвэл ажил амралтаа хослуулаад байгаа юм байна даа...
-Тийм шүү. Бүх зүйлийг л амжуулахгүй бол болохгүй шүү дээ.

Э.Пагма Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser бошки в Туапсе Метадон в НовосилРµ Шилка купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) Соль в Торопце Проверь ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚а Купить Шишки ак47 в ЗаозерсРº Купить закладкР¸ шишки в Можге Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Бодайбо Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Рыбное Орлов купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон, чистота 99% купить Ганджа ЭлектроР³Ð¾Ñ€ÑÐº Купить АмфетамР¸Ð½ в МихайлоР²ÐºÐ° ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в ДолинскРµ Купить Афганка Ð Ð¾ÑÐ»Ð°Ð²Ð»Ñ Œ ЗакладкР¸ методон в Вичуге ЗакладкР¸ стаф в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ ЗакладкР¸ спайс россыпь в АлексанР´Ñ€Ðµ Купить Шишки в МосковсРºÐ¸Ð¹ Экстази куплю Рязань купить Гашиш [AB] Купить Гашиш в Выкса Купить закладкР¸ MDMA в БелгороР´Ðµ Psilocybe в СеверобР°Ð¹ÐºÐ°Ð»ÑŒÑÐº е Купить АмфетамР¸Ð½ в Сарапул ПодделкР° Ð²Ð¾Ð´Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÑÐºÐ¾Ð³Ð¾ удостовРµÑ€ÐµÐ½Ð¸Ñ: признакР¸ в году Старая Русса купить ЧистейшР¸Ð¹ Метадон ЗакладкР¸ методон в Ленске ЗакладкР¸ гашиш в ГеленджР¸ÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Омске Шишки в Обояни марихуаР½Ð° возбуждР°ÐµÑ‚ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в НовосибР¸Ñ€ÑÐºÐµ купить ханка Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КологриР²Ðµ Купить методон в Ð—Ð°Ð²Ð¸Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить НаркотиРºÐ¸ в Рузе купить Иней Микунь
IP:141.101.132.204  2018-09-11 19:50:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.