"Хичээлийн дараа"-г "ТВ-КОКТЕЙЛЬ" аврав

2010/08/31
Share |
Хүмүүс: Н Цэнд-Аюуш | 

Намрын халуун өдрүүдтэй зэрэгцэн, Монголын хөгжмийн ертөнцийнхэн шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орж, шил шилээ дарсан тоглолтыг үзэгчдэд өргөн барьдаг. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр их хотын залуусыг “UB palace”-ын “Open air”-т цуглуулан, дуу хөгжмийн гайхамшиг, техник технологийн хөгжлийг мэдрүүлж, уран бүтээлчдийн намрын тоглолтын салхийг хагалдаг шоу бол “Хичээлийн дараа”. “UP music” продакшнаас уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод залуусын сонсох дуртай 30 гаруй рок, поп, хип хопын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Залуус хичээлийн дараа эрч хүчтэй хөгжим сонсож, шинэлэг бүхнийг мэдрэхийг хүсэж байсан ч талаар болж, ихэвчлэн хуучны хит дуунууд эгшиглэсэн. Харин “TV-cocktail” хамтлагийн Өөскө, Цоомоо нар энэхүү уйтгартай уур амьсгалыг эвдэж, хөгжилтэй яриагаараа олныг хөгжөөн, тоглолтыг аварлаа. Тоглолтын талбай дунд сургуулийн сурагчдаар дүүрсэн тул “ахмадууд” буюу залууст зай олдсонгүй. “Open air” –ын гадна зогссон тэдэнд дуучдын дууг сонсох боломж л олдож байлаа.

“Universe best songs” уралдааны тэргүүн байрын шагналт Ч.Цэлмүүн, Б.Энхзол, О.Уянга нар гоёмсог даашинзаараа үдшийг чимж, саяхан үрийн зулай үнэрлэж уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан дуучин Отгоо, фэнүүддээ мартагдах шахсан “Татар” хамтлаг тайзнаа эргэн ирсэн нь энэ жилийн шоуны онцлог байлаа. Харин ангийн шинэ багшаар поп дива дуучин С.Наран уригдаж, дуунуудыг нь залуус даган дуулцгааж, өвөрмөц хоолойг нь биширч байлаа.

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.