"Алтны магнат" галбиртаа анхаараад л...

2010/09/04
Share |
Хүмүүс:

Бараг өдөр бүр шахуу өөр, өөр бүсгүйтэй нэр холбогдож байдаг “алтны магнат”-д Монгол “дон жуан” гэх нэр тун догь зохидог. Уг нь бол хувь хүний хэнтэйгээ, хаана, хэрхэн явж, суух хэнд хамаатай байхав. Гэсэн ч загварын сайхан бүсгүйчүүдийг сайн угшлын хүлэг шиг шилж, сонгодог түүнд баахан дургүйцэх хэсэг бүлэг хүн байх. Гэтэл нялх амрагууддаа гайгүй хаялагатай энэ эрхмийн хойноос охид өөрсдөө үерхэе, найзлая гээд гүйдэг нь ч нууц биш. Юутай ч залуухан, халуухан охидтой учир ургуулж явдаг Мянгаа эрхэм гоо сайхандаа багагүй анхаардаг бололтой. Мөнгө төгрөг хөөцөлдөөд, гэдэс гүзээгээ “алдчихсан” зарим нэг баячуудыг бодвол тэрээр “Тайхар” клубээр үргэлж гүйгээстэй нэгэн. Харин хамт хичээллэдэг зарим нэг хүмүүс нь “Мянгаа залуу амрагууддаа гологдохгүй гээд л” хэмээн ёжилж харагддаг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.