Ньюкасл өвчний шинж тэмдэг гурван аж ахуйн нэгжээс илрэв

2010/09/04
Share |
Хүмүүс:
Ньюкасл өвчний шинж тэмдэг гурван аж ахуйн нэгжээс илрэв

Хан-Уул дүүрэгт байрлах “Нионшель” ХХК-ийн тахианы аж ахуйд шувууны ньюкасл вирус илэрч, 4843 тахиа устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа. Харин ойролцоох аж ахуйн нэгжүүдээс шинжилгээ авахад гуравт нь эл вирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ.

Энэ талаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын Халдварт өвчний мэдээ, мэдээлэл хариуцсан малын их эмч Ц.Гантөмөрөөс тодруулахад “Сэжигтэй тохиолдол илэрсэн гурван аж ахуйн нэгжийн нэрийг хэлэх боломжгүй. Өнөөдөр давтан шинжилгээ авч Улсын мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн.

Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна” гэв. Шинжилгээний хариу гараа гүй ч вирус халдварласан байж болзошгүй компаниудын өндгийг хураажээ.

Давтан шинжилгээний хариу гарсны дараа өндгийг устгах эсэхийг шийдэх аж. Голомтот бүсээс гадна 8.6 км нутаг дэвсгэрт тогтоосон хяналтын есөн цэгт Онцгой байдал, цагдаа, мал эмнэлгийнхэн үүрэг гүйцэтгэж байна.

Тус бүсэд 28 айл, 95 иргэн, 38 үхэр, шувууны гурван аж ахуй, ногооны есөн хүлэмж, 0.3-4 га хүртэл талбайтай ногооны 13 аж ахуй байгаа юм.

С.Аз Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.