МОНГОЛ УЛС АМЕРИКИЙН ДАГУУЛ УУ, ХЯТАДЫН МУЖ УУ, ЭС БӨГӨӨС ОРОСЫН НӨЛӨӨНИЙ БҮС ҮҮ

2010/09/04
Share |
Хүмүүс:
МОНГОЛ УЛС АМЕРИКИЙН ДАГУУЛ УУ, ХЯТАДЫН МУЖ УУ, ЭС БӨГӨӨС ОРОСЫН НӨЛӨӨНИЙ БҮС ҮҮ

ОХУ-ын Информ Полис сайтад гарсан нийтлэлийг та бүхэнд танилцуулъя.

Энэ талаар бид Шанхайн хамтын ажиллагааны орнуудын хурлын үеэр ОХУ-ын Дорнын судлалын хүрээлэнгийн эрдэмтэдтэй ярилцаж үзлээ. Одоогийн Монгол гэж яг ямар улс болох талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Монгол, Солонгосын хэлтсийн ажилтан Галина Манзанова ярьж байна.

-Галина Владимировна, Кыргызэд болсон үй мээн, Улаанбаатарт болсон МАХН-ын байрыг сүйт гэсэн явдлыг харахад манай хил дээр хэзээ ч дэлбэрч мэдэх аюултай цэг олон байна гэсэн үг үү?

-Кыргызэд хөдөөгийн залуус хот руу зугатааж, хөдөө аж ахуйн хямрал болсон. Тэнд хөдөө орон нутаг дахь ажилгүйдэл, ядуурал болон ястан үндэстний асуудал хүн амыг бухимдуулсан юм. Тийм болохоор л манай Шанхайн хамтын нөхөрлөлд хил нэгтэй, түүх, соёл, эдийн засаг ойролцоо орнуудыг л нэгтгэдэг юм. Бид элдэв террорист, үндэсний үзэлтнүүдээс найдвартай хамгаалж чадна.

-Хамгаалах ямар нэг арга зам байгаа юу?

-Шанхайн хамтын нөхөрлөлийн хурлын үеэр Монголын Ерөнийлөгч иргэдийн шилжилт хөдөлг өөн болон хөдөө аж ахуйн шинэчлэлийн талаарх өөрийн эх орны туршлагыг хэрэглэхийг санал болгосон.

Узбекистан, Казахстаны тэргүүд баярлан хүлээж авсан. Ямар нэгэн явдал болохоор үргэлж л хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь ашиггүй, хяналт шалгалт хэцүү гэдгийг бид ойлгосон. Одоо Төв Азийн ядуурал, хөдөө аж ахуйг сэргээхэд Монголын туршлага хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг болсон.

-Яагаад заавал Монголын туршлага хэрэгтэй гэж?

-Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай яривал Өвөрмонгол, Монголтой харьцуулбал бид хоцорч байгаа. Уг нь бид хэдэн жилийн өмнө тэргүүлж явсан. Одоо Өвөрмонгол түрүүлж, Монгол Улс удаалж, буриадууд хол хоцроод байгаа. Хятад, Монголд орон нутгийн туршлага, уламжлалаа сайн ашиглаж чадсан. Ингэснээр амьдралын түвшин дээшилж, үндэстэн хоорондын мөргөлдөөн байхгүй, залуус хот руу зугатаахгүй байна.

Хэрэв Монголын туршлагыг Шанхайн зөвлөлийн орнуудын тусламжтайгаар Буриадад нэвтрүүлбэл үнэхээр амжилттай болно. Буриадын орон нутагт хиймэл дагуулын антенн, нарны зай нийлүүлэх төсөл хэрэгтэй байна. Хэрэв манай тариаланчид ус, эрчим хүч, холбоогоо өөрсдөө хангаж чадвал бид Буриадын уламжлалт аж ахуйгаа сэргээх боломжтой.

-Саяхан болж өндөрлөсөн Дэлхийн монголчуудын конвенц монгол угсаатнуудын холбоо, сүлжээг нэмэгдүүлсэн.

-Уг нь сайхан санаа. Даанч хөндлөнгийн “тоглогчид” оролцоод ирэхээр “Их Монгол” гэсэн үзэл гараад ирдэг нь харамсалтай. Геополитикийн талаар бодолцох хэрэгтэй. Хэдийгээр Монгол байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх арван орны тоонд багтдаг ч цагтаа хэнд ч тоогддоггүй байсан.

Гэхдээ сүүлийн үед дэлхийн зах зээл дээр Монгол жинхэнэ утгаараа гарч ирэн, гадаад орнууд Монголын төлөө дайтаж эхэлсэн. Америк, НАТО-гийн хувьд энэ орон Төв Ази, Алс Дорнодод Хятадын нөлөөг таслан зогсоох хамгийн таатай газар нутаг. Эдийн засгийн хориг, хүн амын тоо гээд Хятад орон хөрш аль ч улсаа залгих бүрэн чадвартай. Ерэн жилийн тэртээ Хятадтай бид Хиагтаар л дамжиж харилцдаг байсныг мартаж болохгүй.

Тийм болохоор Монгол Улс ОХУ болон Хятад ын хооронд чухал холбоо шүү.

-Цэцэглэн хөгжиж байгаа Монголыг эрхэндээ авснаар Вашингтон монголчууд амьдардаг Буриад, Өвөрмонгол гэсэн газар нутагт хүссэн “тоглоом”- оо наадаж чадна. Монголын казахууд нүүж очиж байгаа Казахстанд ч нөлөөгөө нэмэгдүүлж чадна. Монголд байр сууриа бэхжүүлж чадвал АНУ Хятадад дарамт үзүүлж чадна гэсэн үг.

-Орос Монголын харилцааг та яаж дүгнэж байна?

-Оросын хувьд Улаанбаатар их чухал газар. Москвад Монголын зэс, алт, нүүрс болон аж үйлдвэрийн газруудын хувьчлал нь Вашингтоноос дутахгүй сонирхол татаж байгаа. Оросын нефть, байгалийн хийг Хятадад дамжуулахад Монгол хамгийн дөт зам болох ёстой.

Монгол Оростой хэдий чинээ ойр байна, төдий чинээ Оросын Алс Дорнодын байдал тайван байна. Тийм болохоор АНУ ямар зорилгоор Монголыг ашиглахыг ОХУ их анхааралтай ажиглаж байгаа. Төв Азийн аюулгүй, тогтвортой байдал Монголоос л шалтгаална гэдгийг Барууны улсууд ойлгосон тул Улаанбаатартай ойртохыг хүссэн орон олширч байна. Монголд Европын сэргээн босголт, хөгжлийн банк салбараа нээж, Монголын санхүү, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төсөл боловсруулсан нь Монгол, Буриадын хилийн худалдаа, харилцаанд хүндэл учирч болзошгүй байна.

-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны зөвлөлд нэгдвэл байдал сайжрах уу?

-Мэдээж Монгол энэ байгууллагад элсвэл бидний хамтын ажиллагаа илүү хөгжинө. Бод л доо, Буриад бол Монгол, Өвөрмонголтой ижилхэн соёл, уламжлалтай ард түмэн шүү дээ. Америк бол улс төрийн сонирхлоо эдийн засагтайгаа уялдуулж сурсан орон.

Монголын байгалийн баялгийг Америк эзэмшиж чадвал тэд дэлхийн эдийн засгийн хямралын үед хамгийн ашигтай бизнес хийсэн гэсэн үг төдийгүй улс төрийн хувьд ч том наймаа юм.

Орос ч, Хятад ч Америкаас дутахгүй Монголыг оролдож, харин монголчууд эндээс нь яаж их ашиг унагаах вэ гээд л сууж байна. Герман, Орос, Хятад улс улс төр, эдийн засгийн холбоо байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэрэв тэд нэгдвэл Америк, Европын холбооноос хамаагүй хүчирхэг холбоо төрөн гарна. Энэ нь Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй тул тэд аль болох саад хийж байгаа. Харин монголчууд олсон мөнгөөрөө улсаа хөгжүүлэх л үлдлээ.

М.Сугараа Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Êàìåíü-íà-Îáè êóïèòü çàêëàäêó Ãåðîèí ÐÎÇÍÈÖÀ (999 VHQ) Àôãàíèñòàí Õîñïåò êóïèòü Êîêàèí êóïèòü Ãàðèñîí Ôîðä Äîðîãîáóæ Áðîóëè êóïèòü ãèäðîïîíèêó спайс сургут Óðåíü êóïèòü Ãåðîèí Áàëàøîâ êóïèòü çàêëàäêó Ãàøèø [Euro Cube] ×àïàåâñê êóïèòü Ãåðîèí Ëóëåà êóïèòü çàêëàäêó øèøêè Áèðþñèíñê êóïèòü çàêëàäêó Amphetamine Áóðîí êóïèòü Cocaine Êëîâèñ êóïèòü ìàðèõóàíó Îðåõîâî-Çóåâî êóïèòü Ãåðîèí ÎÏÒ Ð¢Ð²ÐµÑ€ÑŒ Марина, ООО, ТверскоР¹ Ð¿Ñ€Ð¾ÑÐ¿ÐµÐºÑ ‚, 2, Тверь — 2ГИС Çàêëàäêè ñòàô â Áåëîìîðñêå Ìàêêåé êóïèòü øèøêè Êóïèòü çàêëàäêè ñòàô â ßëòàîñïàðèâàåòñ ÿ Áóðè-Ñàíò-Ýäìîíä ñ êóïèòü Ìåòàäîí Купить Бутик Рыбинск Áåëîêóðèõà êóïèòü Ìåñêàëèí Àìôåòàìèí ëñä Ðóññêàÿ Ïîëÿíà êóïèòü Ìåòàäîí Ìîñêâà êóïèòü Ïñèõîäåëèêè Äèðáîðí-Õåéãòñ êóïèòü çàêëàäêó øèøêè ЗакладкР¸ кокаин в АрмавирРµ íîðìà çàêëàäêè ñîëè Ïèòêÿðàíòà êóïèòü MDMA Pills Ïàððèø êóïèòü Cocaine Ëåðìîíòîâ êóïèòü MDPV ßóíäå êóïèòü ìàðèõóàíó Ìåëåóç êóïèòü çàêëàäêó ãàøèø Êåìåðîâñêàÿ îáëàñòü êóïèòü çàêëàäêó Ìåñêàëèí Äàóãàâïèëñ êóïèòü Cocaine Êàñèìîâ êóïèòü MDMA Pills - ORANGE êóïèòü Ìàðêà Âûêñà Âàòåð Âàëëè êóïèòü ìàðèõóàíó ìåôåäðîí ìèôû
IP:193.93.192.26  2018-08-07 18:23:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.