Дизайнер Б.Соёлмаа хүн дайраад зугтжээ

2010/09/06
Share |
Хүмүүс: Н Соёлмаа | 
Дизайнер Б.Соёлмаа хүн дайраад зугтжээ

Загвар зохион бүтээгч Б.Соёлмаа өнгөрсөн ням гаригийн 12.20 цагийн үед авто осол гаргаж, хүний аминд хүрэх дөхжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Далай ээж” хүнсний захын урд зам дээр охинтойгоо явж байсан 62 настай эмэгтэйг УБТ 03-93 улсын дугаартай “Nissan X.trail” маркийн автомашинаараа дайрч, хүнд гэмтээжээ.

Зурагтаар гарахдаа их л зарчимч, шударга хүн шиг ярьж харагддаг загвар зохион бүтээгч маань амьдрал дээр харин эсрэгээрээ нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь Б.Соёлмаа 62 настай хөгшнийг дайр-чихаад тусламж үзүүлэх нь бүү хэл “Чи бараг л хүн замаар явж байхад урдуур орлоо, замаа харж яв” хэмээн хэл амаар доромжилж загнаад, хээв нэг яваад өгсөн гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч хүнд гэмтсэн бөгөөд одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ослын мэдээллийн мөрөөр цагдаагийнхан түүнийг хайж олон Замын цагдаагийн газарт ирж, мэдүүлэг өгөхийг шаардсан ч тэрбээр “том толгой” гарган очихоос татгалзаж, маргааш нь ирж байцаалт өгсөн байна.

Уг хэргийн талаар холбогдох байгууллагаас тодруулах гэсэн боловч “Одоогоор хэргийг шалгаж байна. Бид буруутныг тогтоож, зохих шийтгэлийг оногдуулах болно” гэхээс өөрийг хэлсэнгүй.

Г.Долгорсүрэн  “Нийгмийн толь”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.