Хүмүүс: Spears Britney | |
Бритни Спирсийн хуучин бие хамгаалагч поп одод зарга үүсгэсэн гэнэ шүү. Цагдаагийн ажилтан байсан Фернандо Флорес гэгч энэ эр хоёр хүүхдийн ээж Бритниг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгаж, Лос Анжелесын шүүхэд гомдол гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь бэлгийн дарамтанд өртөгч бүтэлгүй залуу маань Бритнигийн энэ үйлдэлд тун ч цочирдсон гэх. Шүүхэд мэдүүлсэн гомдолдоо тэрээр ” Бритни гэрэлтсэн цагаан хувцас өмсчихсөн миний хажуугаар өнгөрөхдөө тамхины асаагуураа албаар унагаж, дараа нь авах гэж тонгойхдоо нууц эрхтэнээ надад харуулчихсан. Түүгээр ч барахгүй “ Чамд таалагдаж байгаа биз дээ” гэж асуусан нь хамгаалагч залууг шүүхэд хандахад хүргэсэн аж. Өмнө нь оддын тухай ийм төрлийн заргууд олон гарч байсан ч эмэгтэй хүнээр дарамтлуулсан бие хамгаалагчийн тохиолдол нь тун сонирхолтой.