Продюссер Болд Агиймаа, Эгшиглэн хоёроо алдахыг хүсэхгүй байна

2010/09/14
Share |
Хүмүүс: Агиймаа | 
Продюссер Болд Агиймаа, Эгшиглэн хоёроо алдахыг хүсэхгүй байна

“B” продакшныг эзгүйрүүлсэн “ABBA”-гийн охид продюссер Болдтой үргэлжлүүлэн ажиллахаар шинэ гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн хугацаанд бараг дампуурчихаад байсан тус продакшны үйл ажиллагаа тун удахгүй сэргэж эхлэх сурагтай. Тиймээс шинэ залуу уран бүтээлчдэд “нүд”-тэй продюссер Болд дуулах авъяастай, царайлаг охид залуусын эрэлд гарсан байна. Түүнчлэн хуучин авъяастнуудаа зөнд нь орхиж зүрхлээгүй ар Монголын алдарт дуучин Болд Агиймаа, Эгшиглэн хоёрыг эгнээндээ үлдээж дөнгөсөн байна. Мэдээж продакшныхаа ажилд идэвхийлэн орсон дуучин Болд охидынхоо уран бүтээлийг улам чанаржуулах тал дээр илүүтэй ажиллаж байгаа гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.