Хүмүүс: Pitt Brad | Jolie Angelina | |
Брэд Питт, Анжелина Жоле хоёр шиг төгс хос байдаг гэж үү? Үзэсгэлэнтэй эхнэр, халамжтай нөхөр. Мэдээж төгс хосууд ч бас олон дутагдалтай. Тэдний нэг нь Брэдийн их хар. Эхнэрийнхээ сексийн хэсгийн зураг авалт бүрд тэсгэлгүй уурладаг Брэдээс холливудын харчууд хүртэл зүрхшээдэг гэнэ билээ. Ямартай л Анжелиана "намайг алдартай хүмүүс эргүүлэх гэж оролддоггүй, Брэдийн галзуу хартайг мэддэг болохоор түүнтэй хамт явж байхад эгцэлж харахаас хүртэл айдаг" хэмээн хөгжилтэй нь аргагүй хуучилж байсан удаатай. Харин Анжелина нөхрийнхөө энэ занг "миний дуртай түүний дутагдал" хэмээн тодорхойлсон. Энэ л магадгүй тэднийг төгс хос болгодог байх.