Хүмүүс: Б Гэрэлчулуун | |
Үндэсний телевизийн уран бүтээлчид үзэгчдийн таалалд нийцсэн “Хэцүү анги” цувралыг үргэлжлүүлэн цэрэг эрсийн амьдралаар 70 ангит уран сайхны кино бүтээж байгаа. “Тусгай салаа” нэртэй тус цуврал энэ сарын 27-ноос үзэгчдийн хүртээл болох аж. Цэрэг эрсийн аж амьдрал, хайр дурлалын тухай өгүүлэх уг цувралыг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа. Дашрамд дуулгахад киноны дууг “Universe best song” улсын уралдааны шилдэг оролцогч Тэмүүжин дуулсан бөгөөд тун удахгүй клип нь цацагдах юм байна.