Хүмүүс: А Хаянхярваа | |
Газар тариалан, уул уурхайн чиглэлээр амжилттай ажиллаж яваа "Номин талст" хамтлагийн дуучин Хаянхярваа Удирдлагын академийн бизнесийн удирдлагын магистерт суралцаж байна. Өмнө нь СУИС, СЭЗДС-иудыг тус тус дүүргэсэн дуучин залуу маань дахин номын дуу сонсож эхэлсэн нь учиртай. Зургаан жилийн өмнөөс л улс төртэй нэр холбогдох болсон тэрээр өнгөрсөн хугацаанд МАСЗХ-ы ерөнхийлөгчийн зөвлөх, УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм. Имиж бүрдүүлэлт нь хүртэл илт классикжиж, гольфтой нөхөрлөх болсон дуучин залуу маань эргэлт буцалтгүй улс төрийн замналыг сонгосон бололтой.