"Эх дэлхийн мисс" тэмцээнд оюутан мисс А.Сарнай өрсөлдөж байна

2010/09/24
Share |
Хүмүүс: Сарнай | 

Энэ оны “эх дэлхийн мисс”-д өрсөлдөх Монголын сайхан бүсгүй ирэх сарын эхний өдөр урд хөршийг зорих гэж байна. 60 дахь удаагийн “эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөх хүндтэй үүргийг хүлээсэн бүсгүй бол 2004 оны Монголын мисс, 2008 оны дэлхийн оюутны тэргүүн мисс А. Сарнай аж.  Манай улс зургаа дахь жилдээ “Miss world”-д оролцож байгаа ч олон улсын тэмцээнд одтой оюутан миссээ сойж буйн хувьд энэ удаад илүү бодит найдвар тавьж болох юм. Мисс бүсгүй маань бүтэн жилийн турш биеэ бэлдсэн тул өөртөө тун итгэлтэй байгаа гэсэн шүү. Дашрамд дуулгахад “эх дэлхийн мисс” тэмцээн ирэх сарын нэгнээс эхлэн 11-р сарын нэгэн хүртэл үргэлжлэн, дүнгээ гаргах аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.