ҮАБЗ-ийн Б.Хурцыг Лондоны цагдаа нар саатуулжээ

2010/09/24
Share |
Хүмүүс:
ҮАБЗ-ийн Б.Хурцыг Лондоны цагдаа нар саатуулжээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг энэ сарын 17-нд Лондоны цагдаа нар саатуулжээ.

Түүнийг ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байна. Б.Хурц өмнө нь АТГ-т шалгуулж байсан юм. Харин энэ удаад албан тушаалаа ашигласан гэх хэрэгтэй холбогдуулан саатуулаагүй гэв.

Тэрээр одоогийн албан тушаалдаа томилогдохын өмнө Сөүл хотод МИАТ-ийн ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Ингэхдээ тус компанийн гүйцэтгэх захирлын тусламжтайгаар Сөүл-Улаанбаатарын чиглэлд ачаа тээвэрлэх тухай түр журам батлуулан өөртөө давуу байдал бий болгосон гэдэг.

Энэхүү журам нь албан тушаалаа ашиглан мөнгө завших боломж олгосон нь шалгалтаар илэрч АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Түр журмын гол агуулга нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилж, журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байхаар заажээ. Ингэснээр 2008 оны долдугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ныг хүртэл түр журам хэрэгжих хугацаанд тус чиглэлийн онгоц 90 мянга кг ачаа тээвэрлэснийг хууль хяналтын байгууллага тогтоогоод байсан юм.

Гэсэн ч түүнд холбогдох албан тушаалын хэрэг өнгөрсөн наймдугаар сард прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна.

Мөн тэрээр 2005 онд Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймаг дахь Гаалийн хорооны байцаагч О.Амгаланбаатар, Б.Отгонпүрэв нарын хууль бус үйлдэлд авлига авсан хэргээр буруутгагдаж байв.

Тодруулбал, дээрх нэр бүхий иргэд өөрт холбогдох хэргээ хэрэгсэхгүй болгуулахын тулд Б.Хурцад найзаар нь дамжуулан 50 сая төгрөг бэлнээр өгсөн байдаг. Түүний албан тушаалын энэ хэрэг 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэгсэхгүй болсон юм.

Түүнчлэн өөрийн эзэмшлийн орон сууц болон “Вольксваген” авто машин, БНСУ-д үүсгэн байгуулсан “Грандстеп” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдалгүй нуусан болох нь илэрч байсан.

Ийнхүү Б.Хурц өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болмогц Английг зорьсон байжээ. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн дарга Ч.Ганхуягаас тодруулахад, “Би сонсоогүй юм байна. Манайд энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй” гэв.

Харин Лондон дахь Элчин сайдын яамны мэргэжилтэнтэй холбогдоход “Лондоны цагдаа нар Б.Хурцыг энэ сарын 17-нд саатуулсан. Одоогоор саатуулах байранд хоригдож байна. Харин баривчилсан шалтгааныг нь бид тогтоохоор ажиллаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Дашрамд дурьдахад Б.Хурц чамгүй боловсролтой, өндөр албан тушаал хашиж байсан нэгэн. Тиймээс түүнийг хүний нутагт, аар саархан гэмт хэрэгт холбогдсон гэж хардахад бүрхэг юм.

Харин эх орондоо үйлдсэн өмнөх, хойдох хэргүүдтэй нь холбоотойгоор Монголын хууль, хяналтынхны “захиалгаар” л Лондоны цагдаа нар түүнийг саатуулсан болов уу.

Д.Болор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Research Center Saudi Arabia ”As a Newbie, I am constantly exploring online for articles that can be of assistance to me. Thank you”
IP:89.28.111.33  2015-10-15 09:40:29
home garden ”hi, this is the first time i visit here, your blog is very interesting. i really like it.”
IP:89.28.111.33  2015-10-15 09:42:58
pyebtc KqITTAksnqogrxcvgr, [url=http://qcnagtjlshvj.com/] qcnagtjlshvj[/url], [link=http://jhmlbyplblbi.com/ ]jhmlbyplblbi[/link], http://ffpuztwivagi.com/
IP:46.161.9.48  2017-04-30 03:26:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.