А.Е.Новожиловын учруулсан хохирлыг төр барагдуулна

2010/09/24
Share |
Хүмүүс:
А.Е.Новожиловын учруулсан хохирлыг төр барагдуулна

"Транс" банкныхан ийм хариу хэлчихээд монголчуудын өмнө пээдгэр сууна. Тусбанкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожилов Монголчуудын хадгалуулсан мөнгийг нутаг нэгтнүүддээ барьцаагүй зээлдүүлж, дур мэдэн үрэн таран хийсэн хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан билээ. Тэрбээр шүүхийн шатнаас оргон зайлаад нэлээд хугацааг өнгөрөөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд түүнийг хилээр гарсан гэх баримт олдоогүй аж. Тиймээс хуулийнхан эх орондоо эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.

А.Е.Новожилов "Транс" банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө зөвшөөрөлгүйгээр Орос, Монголын хамтарсан “Говь-Урал" компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосныг аудитын болон Монголбанкныхны шалгалтаар өнгөрсөн онд ил болсон билээ. Тэрбээр банкнаасаа тийм хэмжээний зээлийг гаргасан шалтгаанаа нутагт нэгт найз К.Д.Романовскийтай холбосон аж.

Түүний найз Товь-Урал" компанийн 25 хувийг эзэмшдэг. Харин "Тавантолгой транс" компани 50 хувийг эзэмшдэг байжээ. Иймээс К.Д.Романовскийн хувьцааг барьцаалах төдийхнөөр зээл олгожээ. Гэтэл зээлийг эргэн төлөх  хугацаа болоход найз нь хувьцаагаа компанидаа зарчихаад нутаг буцсан байжээ.  

Ингээд л 2006 онд байгуулагдсан "Говь-Урал" гэгч уул уурхайн компани чанаргүй зээлдэгч болжээ. Мөн "Транс" банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээхээр гэмт хэргийн сэжигтэн болсон. Энэ бол өнгөрсөн явдал. Харин өдгөө эрхэм банкир А.Е.Новожилов Улсын мөрдөн байцаах газрыг шүүхтэй нь таягдан хаячихаад зугтаж одсон. Тиймээс тур банкинд мөнгөө хадгалуулсан Монголчуудын хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуултын хариу чухал байгаа.

А.Е.Новожиловт холбогдох хавтаст хэрэгт хохирогчоор тогтоогдсон "Транс" банкны хуулийн зөвлөх Б.Цогнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай банкны гүйцэтгэх захирал шүүхээс оргон зайлсан. Тэгэхээр танай банк алдсан мөнгөө олох найдваргүй болж байгаа гэсэн үг үү?
-Түүнд холбогдох хэргийг хуулийнхан шалгаж байгаа. А.Е.Новожиловт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар сураг л сонссон. Бидэнд хуулийн байгууллагаас албан ёсны ямар а бичиг ирээгүй. Тийм учраас тодорхой мэдээлэл алга.

-А.Е.Новожиловыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, иргэдийг залилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар ялласан. Барьцаагүй зээл олгосноос гадна мөнгө залилсан юм уу?
-Энэ бол цуу яриа. А.Е.Новожилов залилан хийгээгүй. Харин барьцаа хөрөнгө багатайгаар их хэмжээний зээл өгсөн. Зээл авсан байгууллага нь мөнгөө төлөөгүйгээс л асуудал үүссэн хэрэг. Гэхдээ “Говь-Урал" компани зээлээ төлж байгаа.

-Хэдий хэмжээний мөнгө эргүүлэн төлсөн бэ?
-Сүүлийн үед сайн төлж байгаа. Эдийн засгийн хохирлыг А.Е.Новожилов учруулаагүй шүү дээ. Энэ бол жирийн л нэг зээл олголт.

-А.Е.Новожилов 1.2 тэрбум төгрөг дур мэдэн гаргаснаас болж танай банкны үйл ажиллагаа доголдож байгаа гэж үнэн үү?
-Хувь хүний цалинг дараа сард өгье гэж бүгдийг нь зээлчихээд өгөхгүй бол хэцүүднэ биз дээ. Түүнтэй л адил.

-Тэгвэл танай банк хаалгаа барихад хүрсэн гэсэн үг үү?
-Хуулийн зүгээс хэлэхэд үйл ажиллагаа хэвийн байгаа.

-А.Е.Новожилов ажлаа өгснөөс хойш танай банкныхантай холбоотой байсан уу?
-Ямар ч холбоогүй байсан.

-Танай байгууллага хохирогч болсны хувьд алдсан мөнгөө эргүүлэн авахын төлөө хөөцөлдөж болдоггүй юм уу?
-Шүүхийн тогтоол гарч байж тэр хүний буруутай эсэхийг тогтооно. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоовол манай банк мөнгөө авахаа л бодно шүү дээ.

-А.Е.Новожилов Монголчуудын хадгалуулсан мөнгийг бусдад алдсан. Тэгэхээр хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэн барагдуулах вэ?
-Бүх банкны хадгаламжид эрсдэл гарвал төр даана гэж хуульд заасан байдаг.

-Тэгвэл "Транс" банк хариуцлага хүлээхгүй бол А.Е.Новожилов шүүхээс оргох, хариуцлага хүлээх эсэх нь танайд хамаагүй юу?
-Аль ч банк хаагдана уу, дампуурна уу хамаагүй. Иргэд л лав хохирохгүй.

А.Е.Новожилов гэж хэн бэ
ОХУ-ын иргэн А.Е.Новожилов 2007 онд "Транс" банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн. Улмаар гэр бүлийнхэнтэйгээ нийслэлд ажиллаж, амьдрах болсон. Түүнийг 2009 оны тавдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. "Транс" банкнаас 1.2 тэрбум төгрөгийн чанаргүй зээл гарсан гэх дуулиан дэгдэх үед гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловыг шалгаж эхэлсэн байдаг. Өдгөө түүнийг Монголд байгаа эсэхийг хуулийнхан мэдэхгүй байгаа. Харин ар гэрийнхэн нь А.Е.Новожиловыг дээрх хэрэгт холбогдсоны дараа нутаг буцжээ.

Б.Цэцэгдэлгэр Улс төрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìàðêè â Ëûòêàðèíå Çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Îçåðñêå Çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Ãîðîäîâèêîâñêå Êóïèòü çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Ìîçäîêå Синтез 1 фенил 2 нитропрР¾Ð¿ÐµÐ½ Òðàìàäîë â Ðòèùåâå Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Ïàâëîâñêå Êóïèòü lsd â Êóäûìêàð Çàêëàäêè ýêñòàçè â Ëàäóøêèíå Êóïèòü Íàðêîòèêè â Íîðèëüñêå êóïèòü ýêñòàçè ïî èíòåðíåòó áîøêè â Õèìêè Êóïèòü ðîññûïü â Ñóäàêå Легал рф Ðåàãåíò â Ëàíãåïàñå Çàêëàäêè ðåàãåíò â Õàðîâñêå ÊóïèòüÑïàéñ ðîññûïüâ Äèìèòðîâãðàäå Çàêëàäêè ñïàéñ â Ñâåòîãîðñêå Заклад pw Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Áàéìàêå Çàêëàäêè êîêàèí â Ïåòóõîâå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Î÷åðå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü â Íàâàøèíå Êóïèòü Ìàðêè â Ãðÿçè Читать книгу Повесть о настоящРµÐ¼ человекРµ »ПолевоР¹ Борис Â»Ð‘Ð¸Ð±Ð»Ð¸Ð¾Ñ ‚ека книг çàêëàäêè ìñê òåëåãðàìì Ñïàéñ ðîññûïü â Íåðþíãðè Êóïèòü çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Òàðóñå àìôåòàìèí êóïèòü ïî çàêëàäêå Ìåòîäîí â Ìèõàéëîâå Êóïèòü ãåðîèí â Ñàíêò-Ïåòåðáóðã Êóïèòü Ãàøèø â Þðãà Òðàìàäîë â Ðûëüñêå Êóïèòü áîøêè â Ïðîêîïüåâñê Êóïèòü Êîêàèí â Êîçüìîäåìüÿíñêå Êóïèòü Ãàøèø â Äàëüíåðå÷åíñê Çàêëàäêè êðèñòàëû â Áåëîêóðèõå
IP:141.101.132.241  2018-08-14 03:56:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.