Хүмүүс: Э Оюумаа | |
Нийтийн дууны бүсгүйчүүд дунд турьхан, туяханаар нь уралдуулбал Оюумааг гүйцэх энхрий амьтан хаана байхав. Тиймдээ ч энэ хүрээний харчууд дунд од болсон Оюумааг сүйхээтэйгээрээ Ээнээ л эхнэрээ болгож авсан. Гэтэл сүүлийн үед Оюумаа, Бат-Эрдэнэ хоёр салж, дуучин залуу экс эхнэртээ буцсан тухай шар бор хэвлэлүүд зай, завгүй бичиж байна. Хамгийн сонирхолтой нь Оюумаа дуучин Бат-Эрдэнээс салаад л дуучин Болдбаатартай нэр холбогдов. Нэгэн үе хайрлаж, дурлаж явсан нийтийн дуучид ойрмогхоноос дахин учир ургуулж, хоёр биенийхээрээ ирж очдог болсон дуулдана билээ.