Нууц ажиллагааны тухай мэдээллийг Европын холбоонд хэн өгсөн байж таарах вэ

2010/09/27
Share |
Хүмүүс:
Нууц ажиллагааны тухай мэдээллийг Европын холбоонд хэн өгсөн байж таарах вэ

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн гол сэдэв нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц болж байна. Түүнийг энэ сарын 17-ны өдөр Лондон хотод албан томилолтоор ажиллаж байхад тус улсын хууль хяналтын байгууллага саатуулсан. Чухам ямар шалтгааны улмаас хилийн чанадад баривчлах болсон нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд Б.Хурц Лондонд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг бага хэмжээний хуулийн зөрчил гарган шалгуулсан байж магадгүй хэмээн албаны хүмүүс үзэж байсан бол С.Зориг агсны хэргийн сэжигтэн гэгдэж байсан Д.Энхбатын хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна.

Энэ хэргийн учиг тайлагдсан гэдгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд өчигдөр мэдээллээ.

Түүний хэлж буйгаар 2003 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед Д.Энхбат гэдэг хүнийг Францаас хулгайлж Монголд авчирсан гүйцэтгэх ажлын учир шалтгааны улмаас баривчилсан байна. Гүйцэтгэх ажиллагааг хэн хийсэн нь улсын нууц.

Гэтэл тэр ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэрс, тухайлбал Б.Хурцын нэрийг Европын холбоонд мэдээлсэн байж таарах гээд байгаа юм. Үүнээс үүдэн хоёр асуудал урган гарч байгаа аж. Нэгдүгээрт, Франц улсаас Д.Энхбатыг баривчилж ирэх тушаалыг өгсөн хүмүүсийг олох болжээ. Хоёрдугаарт, баривчлах ажлыг гүйцэтгэсэн ажилтнууд хэн байсан гэдэг нь улсын нууцад хамаарах тул мэдээллийг Европын холбоо мэдэх учиргүй байжээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга хүртэл Тагнуулын ерөнхий газрын нууц ажилтнуудын нэртэй танилцах эрхгүй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын тусгай нууцад хамаардаг байна. Ийм мэдээллийг гадагш гаргаж, хэн гэдгийг нь мэдээлээд байвал ажиллах хүн олддоггүй юм байна. Тиймээс чандлан нууцлах шаардлагатай байдаг аж. З.Энхболд гишүүн "Манай хүмүүсийн мэдээлэл ямар замаар Европын холбоонд очиж, баривчлах хэмжээний түвшинд хүрсэн бэ гэдэг хоёр дахь асуудал. Үүний учрыг бид олох ёстой. Б.Хурц бол дээрээс ирж байгаа тушаалыг гүйцэтгэсэн цэрэг хүн тэр хүнд ямар нэгэн буруу байх ёсгүй. Бид түүнийг олж ирэх ёстой. Тэр Д.Энхбат гэдэг хүний хэрэг юу болсон, манай тагнуулын ажилтнуудын мэдээллийг хэн задалсан талаар аюулгүй байдал байнгын хороо анхааралтай судлах болно" хэмээж байв. Б.Хурц нь Д.Энхбатын хэрэгтэй хэрхэн холбогдох болсон талаар түүх сөхье.

Н.Энхбаярыг Засгийн газрыг толгойлж байх үед буюу 2003 онд манай тагнуулын дөрвөн ажилтан С.Зориг агсны хэргийн гол сэжигтнийг баривчлахаар Францын хилийг нэвтэрсэн. Тэд тус улсад амьдарч байсан Д.Энхбатад унтуулдаг тариа хийж Франц, Бельги, Германы хилээр дамжуулан хулгайлж авчирсан талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ тухай тэр үед дээрх орнуудын тусгай албад ч мэдэлгүй өнгөрсөн байдаг. Харин хожим нь Монголын хэвлэлүүдээр "Д.Энхбатыг С.Зоригийн хэрэгт холбогдуулан Францаас баривчилж авчирлаа" хэмээн цацагдсаны дараа Франц улс "Манай улсын нутаг дэвсгэр дээр баривчлах үйл ажиллагаа явуулахдаа биднээс албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Монголын тагнуулуудын хийсэн энэ гүйцэтгэх ажиллагаа гэгч нь олон улсын эрх зүй, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг боллоо" хэмээн Монголыг буруутгасан.

Тухайн үед хаана ажилладаг, ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн баривчилгааг гүйцэтгэснийг нууцалж байв. Хэрэг явдлын талаархи мэдээллийг авсан Франц улс манай улсын Гадаад харилцааны яаманд "Монгол Улс бусад орны хуулийг үл хүндэтгэсэн үйлдэл хийлээ. Уучлалт гуйх шаардлагатай. Эс бөгөөс өөрийн оронд суугаа Элчин сайд нарыг буцаах болно" гэсэн утга агуулга бүхий нот бичиг ирүүлж байжээ. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулуун уг нот бичгийг Ерөнхий сайд Н.Энхбаярт хүргэсэн байдаг.

Харин Ерөнхий сайд Элчин сайд нараа авч үлдэхийн тулд гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулын дөрвөн ажилтны талаарх мэдээллийг гаргаж өгсөн байж болзошгүй гэсэн таамаглал байгаа юм. Ийнхүү Европын холбоо сөрөг арга хэмжээгээ зогсоож, тагнуулын ажилтнуудыг Европын холбооны аль нэг улсын хилийг нэвтэрсэн тохиолдолд шууд баривчлан саатуулахаар болсон байна. Ингэснээр тухайн үед Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг Английн хил давангуут баривчилсан байх гэсэн мэдээлэл эдүгээ үнэнд илүү ойр байгаа юм.

Ч.Гүнсмаа Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ЗакладкР¸ методон в Хилоке Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Белёве стаф в Суздаль Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ОдинцовР¾ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Задонск Купить трамадоР» в Крымск ЗакладкР¸ героин в Венёвом Марки в Мирном Спайс россыпь в Твери ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Боровск-1 ЗакладкР¸ трамадоР» вБузулуРºÐµ Купить закладкР¸ стаф в ИвангорР¾Ð´Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ДомодедР¾Ð²Ðµ Купить конопля Данилов Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ ÐºÐµ Купить россыпь в Покрове Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Истре стаф в НикольсРºÐµ Фенамин купить Купить закладкР¸ стаф в Красном Холме ЗакладкР¸ экстази в ÐœÐ°Ð»Ð¾ÑÑ€Ð¾Ñ Ð»Ð°Ð²Ñ†Ðµ Купить закладкР¸ спайс россыпь в Коряжме ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Гашиш в КодинскРµ КосметиРºÐ° и Ð¿Ð°Ñ€Ñ„ÑŽÐ¼ÐµÑ €Ð¸Ñ оптом от КристалР» Парфюм Купить закладкР¸ стаф в НовомосРºÐ¾Ð²ÑÐºÐµ ЗакладкР¸ шишки ак47 в Орске Купить методон в ПолысаеР²Ðµ ЗакладкР¸ шишки ак47 в АстрахаР½Ð¸
IP:95.85.80.199  2018-02-13 21:49:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.