Жеки Чан Монгол цустай

2010/09/30
Share |
Хүмүүс:
Жеки Чан Монгол цустай

Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чаны Монголд дахь айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Алдарт жүжигчин маань өчигдөр буюу 10-03-ны үдээс өмнө онгоцноос газардаж, хэвлэлийн хурал хийв. Түүнчлэн Монгол дахь фэнүүдтэйгээ хамт агаарын бохирдлын эсрэг спортын төв ордноос Сүхбаатарын талбай хүртэл гүйсэн юм. Энэ удаагийн Жекигийн айлчлал бүхэлдээ хүмүүнлэгийн үйлсэд зориулагдаж байгаа тул өнөөдөр ч бас үргэлжлэх болно. Үүнд гэр хорооллын хүнд хэцүү амьдралтай танилцахаас эхлээд асрамжийн болон гэр оронгүй хүүхдүүдэд хүрч ажиллах гээд олон зүйл амжуулах шахуу төлөвлөгөөтэй яваа аж. Дашрамд сонирхуулахад Жеки Чан өвөөгөө Монгол цустайг онцолсон юм. Тиймээс байнга Монголчуудтай холбоотой байж, цаашид ч тусламжийн гараа сунгаж байхаа амлав.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.